Машин нь шатсанаас болж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Машин нь шатсанаас болж амиа алджээ

Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармагийн урд зам дээр машин шатажбайна гэсэн дуудлага  шөнийн 02:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Тоёото хинта загварын суудлын автомашин осолдон шатаж байсныг унтраажээ. Ослын үеэр машинд зорчиж явсан 36 настай эрэгтэйн бие муу байсныг ЯТТ-ийн буюу "103"-ын эмчид, нэр хаяг нь тодорхойгүй 45 орчим насны эрэгтэй нас барсныг цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж