Австралийн цэргийнхнийг түймэр тавьсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Австралийн цэргийнхнийг түймэр тавьсан гэв

Австралид цэргийнхэн санамсаргүй дэлбэрэлтийн улмаас Шинэ Өмнөд Уэльс мужий ойн томоохон түймрийг тавьсан байж магадгүй гэж үзэн шалгаж эхлэв.

Литгоу  хотын ойролцоо цэргийн сургууль  өнгөрсөн лхагва гаригт хийгдсэн байлаа. Мөн тэр өдөр  өнөөг хүртэл үргэлжилж байгаа хүчтэй ойн түймэр эхэлжээ. Түймэрт 200 орчим байр байшин шатсан байлаа.

Ойн түймэрт уг мужийн нэг хүн амиа алджээ. Тэрээр галд автсан байрныхаа түймрийг унтраах гэж байгаад зүрх нь хаагдсан байв.

Австралийн ой хээрийн түймэр энэ жил эрт эхэлсэн байв. Одоогоор 100 орчим га газар шатсан ба түймэр Сидней хотын зах руу орж иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж