&#34Ногоонтнууд&#34 эвлэлдэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

&#34Ногоонтнууд&#34 эвлэлдэхийг хүсэв

“Ногоонтнууд” намын удирдлагаа шинээр сонгов. Намын дарга Симон Петерийг Клаудию Рот солин гарч ирлээ. “Ногоонтнууд” бунтестагийн ямар ч улс төрийн хүчинтэй эрх баригч эвсэл байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

"Холбоо-90/"гогоонтнууд" намд дахин нэг даргын тушаал бий болов. Түүний нэг шинэ даргаар Хүрээлэн буй орчны мужийн сайд байсан Саара Симоне Петер (Simone Peter) сонгогдлоо. Аравдугаар сарын 17-нд Берлин хотноо болсон уг намын их хурал дээр 47 настай Петерийн төлөө 743 төлөөлөгчийн 564 нь саналаа өглөө. Тэрээр намын сонирхлыг дээлэлсэн хатуу байр суурьтай байж, намыг чадварлага болгохоор амлажээ. Бас нэг даргаар нь Жем Одземир (Cem Цzdemir) сонгогдлоо.

Үүний зэрэгцээ “ногоонтнууд” бундестагийн ямар ч улс төрийн хүчинтэй эрх баригч эвсэл байгуулахад бэлэн гэлээ. Намын их хурал нь зүүний намуудтай эвсэхэд тэдэнтэй гадаад бодлого, санхүү, дотоод бодлогоор тохиролцоно. Христийн ардчилагч нартай эвсэхэд хүрвэл экологийн болон орчин үеийн амьдралын нийгмийн өөрчлөлтийг хийх болно гэжээ.Гэхдээ, “ногоонтнууд” намуудтай хийх хэлэлцээрээс гарах хариуцлагыг өөртөө авахыг хүсээгүй ба намын бундестаг дахь франкци сөрөг хүчин байхад сайтар бэлтгэх ёстой хэмээн их хурал заажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж