JPMorgan засагт 13 тэрбумыг төлнө

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

JPMorgan засагт 13 тэрбумыг төлнө

JPMorgan Chase санхүүгийн корпораци АНУ-ын засаг захиргаанд өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой мөрдөн байцаалтыг зогсоосных нь төлөө 13 тэрбум долларын  нөхвөр өгөхөөр болсон тухай Reuters аравдугаар сарын 19-нд мэдээлжээ.

Фото: Robyn Beck / AFP

JPMorgan Chase банкны удирдлага АНУ-ын Хууль зүйн яамтай зохих гэрээг байгуулсан тухай хэлэлцээрт ойр байсан эх сурвалж мэдээлжээ. Энэ нь Америкийн засаг захиргааны нэг компаниас авсан хамгийн их хэмжээний нөхвөр юм.

Гэрээний дагуу JPMorgan Chase нь эрүүн хариуцлагаас бүрэн мултрахгүй. Энэ заалт нь хэлэлцээрийн гол саад байсан ажээ. Аравдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхий прокурор Эрих  Холдентай  JPMorgan Chase компанийн тэргүүн Жейми Даймон утсаар ярилцсаны дараа талууд тохиролцжээ.

Аравдугаар сарын 18-нд Холбооны орон сууцны санхүүжилтийн агентлагт (Federal Housing Finance Agency) тэдний гомдлыг барагдуулахын тулд JPMorgan Chase дөрвөн тэрбум доллар төлөх болсон талаар мэдээ гарсан байв. Энэ нөхвөр нь Хууль зүйн яамтай хийсэн гэрээнд багтаж байгаа ажээ.

JPMorgan Chase ба АНУ-ын Хууль зүйн яам банкны корпорацийн бүхий л үйл ажиллагааны мөрдөн байцаалтыг зогсоох талаар тохиролцож буй мэдээлэл өмнө нь байлаа. 2007 оны хямрал эхлэхээс өмнөх үеийн банкны ажиллагааг мөрдөн байцааж байсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж