Таргалахгүйн тулд хар чинжүүг ашигла

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Таргалахгүйн тулд хар чинжүүг ашигла

Эрүүл мэндийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Шүдээ хавирах муу юу?

Шөнийн цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Шөнөөр идэвхждэг зүйл юу вэ гэвэл гэдэсний шимэгчид юм. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд бие мах бодийн тайван үед идэвхждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах явдал бий.

Бас нэгэн шалтгаан бол өдрийн стресс ачаалал цочролоос болоод хүүхэд хүүхэд бас шүдээ хавирдаг. Зүүдлэнэ гэдэг бол уураг тархинд ямар нэгэн сэрлийн голомт ажиллаж байгаагийн шинж. Тэр нь шүдээ хавирах өөр нэг шалтгаан.

Архи уусан хүн согтуу үедээ шөнө тайван тайван амарч чаддаггүй. Хэдийгээр унтаж байгаа боловч бас л уураг тархинд ямар нэгэн сэрлийн голомт ажиллаж байна гэсэн үг. Тийм үед шүдээ хавирч болно.

Ер нь шүдээ хавирах гэдэг нь өөрөө өвчин  биш уураг тархинд үүссэн сэрлийн голомтоос болоод илэрч байгаа шинж гэж ойлгоход болно


Таргалахгүйн тулд хар чинжүүг ашигла

Таргалахгүйг хүсвэл өглөөний цайг хатан хаан шиг, өдрийн зоогийг гүнж аятай, оройн гүнцэгийг гуйлгачин мэт хүрт гэсэн үг байдаг.

Өдөр тутмын энгийн хоол, зуушийг түвэг багатай, эрүүл мэнддээ ашигтайгаар хийж болно. Гол нь өдөр тутмын витамин, аминдэмийг хоол хүнснээсээ авахыг хичээ.

1.Ногооны энгийн салатан дээр самар / хушга, арахис, боргоцой, наранцэцгийн үр гэх мэт/ нунтаглан цац. Амтлаг, илүү тэжээллэг болно.

2.Мөөгийг зүгээр шарах, чанах тийм ч тустай биш. Мөөгөнд серотонин хэмээх стрессээс хамгаалдаг бодис байдаг. Тиймээс мөөгний амт, үндсэн чанарын алдагдуулахгүйн тулд хар перец, гоньд, сармис зэрэг амтлагчтай жигнэх, шарах нь илүү үр дүнтэй.

3.Махгүй ногоотой шөлийг ч амттай хийж болох. Шөлөнд нь витамин, микроэлементээр баялаг шинэхэн ургамал, амтлагч аль болох их хий / жижиглэсэн яншуй, гоньд, цоохор майлз, ногоон сонгино гэх мэт/

4.Хооллох үедээ ганц хумс сармис жижиглэн аягандаа хийн идэж заншвал ходоодны шарх, элдэв төрлийн ханиад томуунаас айхгүй явах боломжтой.

Хар чинжүүг хоол амтлагчдын хаан гэдэг. Микроб устгадаг тул өдөр тутмын хоолондоо хар перец хийж заншаарай


Шоколад нойронд тустай

Нойр бол бидний амьдралын чухал хэсэг мөн. Таны бие лагшин эрч хүчтэй, сэргэлэн цовоо байх нь нойртой шууд холбоотой. Оройн 22-23 цагаас хэтрэлгүй унтаж занш. 7-8 цаг унтахыг хэвийн хугацаа гэж үздэг.

Нойр муутай, хангалтгүй унтдаг хүмүүст зөвлөхөд:

Унтах өрөө тань халуун, бүгчим байх ёсгүй. Тиймээс унтахын өмнө заавал агаар оруулж бай. Хатуувтар, жигд гадаргуу дээр унтах нь эрүүл мэндэд сайн. Багахан хэмжээний дэрийг сонго. Учир нь бага дэр тархины цусан хангамжийг сайжруулах бөгөөд нойрсох явцад нурууны хүзүүн хэсгийг хэвийн байдалд байлгахад тустай.
Унтахын өмнө шингэн зүйл бүү уу. Шөнө дунд бие засаж болзошгүй тул нойр сарнина. Унтахын өмнө хурц үйл явдалтай кино үзэх, ном уншихгүй байхыг хичээ. Ор хөнжлийн даавуу синтетик бус, цэвэр даавуу байхад анхаараарай. Унтахаас 4-5 цагийн өмнө кофе, өтгөн байхуу, хэт тостой хоол, тамхи зэргийг хэрэглэхийг зогсоо. Харин багахан шоколад идэх нь нойронд тустай.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж