Берлускони эрхээ хоёр жилээр хасуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Берлускони эрхээ хоёр жилээр хасуулав

Миланы шүүх Берлусконийг улс төрөөс  хоёр жил холдуулах шийдвэрийг гаргалаа. Экс ерөнхий сайдын өмнөөлөгч нараас гадна прокурор шүүхийн энэ шийдвэртэй даван заалдаж магадгүй.

Миланы  шүүх энэ бямба гаригт Сильвио Берлусконид улс төрийн албан тушаал эзлэх эрхийг нь хоёр жилээр хассан шийдвэр гаргалаа. Эхлээд экс-ерөнхий сайдын санхүүгийн залилангийн хэргийг авч шүүсэн шүүх түүний улс төрийн эрхийг таван жилээр хассан байлаа. Гэтэл давах заалдах шүүх наймдугаар сарын 1-нд гэмт хэргийн шинжийн дагуу хориг нь буурсан байх ёстой гэж тогтоожээ.

Шүүхийн шинэ шийдвэрийг экс-ерөнхий сайдын өмгөөлөгч нар болон прокурор даван заалдаж магадгүй байна. Энэ шатны  ажиллагаанд хэдэн сар зарцуулагдана. Гэхдээ хоригийг бүрэн цуцлах эрхгүй учир нь даван заалдах шүүхийн шийдвэрийн дараа ял нь эсрэгээр үйлчилдэггүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж