Ц.Сэдванчиг шинэ бизнест хүч үзнэ | News.MN

Ц.Сэдванчиг шинэ бизнест хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Ц.Сэдванчиг шинэ бизнест хүч үзнэ

“Бридж” группийн гүйцэтгэх захирлын албан тушаалд очоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг шинэ төрлийн бизнес эрхлэх болсон тухайгаа өөрийн твитер хуудсаар дамжуулан мэдэгджээ. Энэ нь эко жимс, хүнсний ногоог нийслэлчүүдэд нийлүүлэхээр бизнесийн ажлаа эхлүүлсэнтэй нь холбоотой аж. Тодруулбал, С.Баярыг Ерөнхий сайдын алба хашиж байх үед Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хамтран Ядуурлыг бууруулах, ажлын байр олноор бий болгох төсөл хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг эхлүүлэхээр болж шийдвэрлэж байсан аж. Төслийн хүрээнд одоо “ЖАЙКА”-гийнхан судалгаа хийж байгаа бол “Бридж” групп, Японы “Фарм До” групптэй хамтран хоёр ч газарт ажлаа эхлүүлсэн байна. Одоогоор жимс тариалах ажил үрсэлгээний шатандаа яваа аж.

Фарм До” группийн хувьд жимс, хүнсний ногоо тариалах ажилд гаршсан групп юм байна. Японд тус группийн 5000 орчим хоршоолол дээрх чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хүн амын хүнсний хэрэглээнд нийлүүлдэгээр дэлхийд танигдсан төдийгүй дэвшилтэт технологи ашигладаг аж. Тиймээс дээрх төсөл хэрэгжсэнээр Монголд шинэ технологи нутагших төдийгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг хангах бололцоо бүрдэх юм байна.

Ийнхүү монгол хүний гараар тарьж ургуулсан нарийн ногоо, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг органик бүтээгдэхүүнүүд удахгүй нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулагдан нийлүүлэгдэх болж байна.

Монголд өнөөдөр жимс, нарийн ногоо олноороо зарагдаж байгаа ч гол төлөв химийн бордоогоор бордож ургуулсан импортын бүтээгдэхүүн голлож буй. Дээрх төсөл үр шимээ өгснөөр монголын хөрсөнд тарьж ургуулсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх бололцоотой болно.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2013-10-20 203.91.119.90

Ajliin amjilt hysie

Avatar

зочин 2013-10-20 202.179.20.137

Залуу байхын дарга болох дэндүү дуртай хүн дээ.

Avatar

амжилт 2013-10-20 203.194.115.251

амжилт хүсье.дулаахан хүлэмж барих бол хамтарч ажиллах саналтай байна.энэ зурвасыг уншвал sutai.lucky@yahoo.com руу бичээрэй.танд амжилт хүсье

Avatar

Erdenet 2013-10-20 103.26.194.135

Sedee mungu idehees oor ajil hiij chadahgyi zaluu ehner erdenetuyagaas gars an hyyhedee heneer obogloson be

Avatar

kk 2013-10-20 103.26.194.98

jimse tarial yavj bhad taarsan hun.

Avatar

уншигч 2013-10-20 218.144.45.129

үнэн болтугай.

Avatar

Дэмжигч 2013-10-20 103.26.194.156

40000 тн-ыг бэлнээр авна. Мөнгө бэлэн байна. 40 биш 40000 тн шүү.

Avatar

Эрдэнэбилэг 2013-10-20 103.26.194.70

Би аймгийн ХАА-н хоршоодын холбооны хүн байна.Таньтай хамран ажиллаж болох уу? Уулзвал яаж холбоо барих вэ? Миний утас 99329997 Амжилт хүсье.

Avatar

сайн мэдээ 2013-10-20 182.160.44.161

Гишүүн асан маань ёстой хүсэн хүлээсэн зүйл хийх нь дээ. Хятад ногоо, жимэснээс Монгол орноо салгаад өгөөч. Амжилт ХҮСЬЕ

Avatar

Зочин 2013-10-20 112.72.13.153

Сайхан мэдээ байна амжилт бух хумуус тэсэн ядан хулээж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж