Фарм До” группийн хувьд жимс, хүнсний ногоо тариалах ажилд гаршсан групп юм байна. Японд тус группийн 5000 орчим хоршоолол дээрх чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хүн амын хүнсний хэрэглээнд нийлүүлдэгээр дэлхийд танигдсан төдийгүй дэвшилтэт технологи ашигладаг аж. Тиймээс дээрх төсөл хэрэгжсэнээр Монголд шинэ технологи нутагших төдийгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг хангах бололцоо бүрдэх юм байна.
Ийнхүү монгол хүний гараар тарьж ургуулсан нарийн ногоо, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг органик бүтээгдэхүүнүүд удахгүй нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулагдан нийлүүлэгдэх болж байна.
Монголд өнөөдөр жимс, нарийн ногоо олноороо зарагдаж байгаа ч гол төлөв химийн бордоогоор бордож ургуулсан импортын бүтээгдэхүүн голлож буй. Дээрх төсөл үр шимээ өгснөөр монголын хөрсөнд тарьж ургуулсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх бололцоотой болно.