ТҮЦ-үүдэд нөхөн олговор өгнө

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

ТҮЦ-үүдэд нөхөн олговор өгнө

"Хашаа" арга хэмжээний хүрээнд олон нийтийн эзэмшлийн талбайд байрлах ТҮЦ-үүдийг буулгах арга хэмжээг Нийслэлийн газрын албанаас хэрэгжүүлэх болсон. Одоогоор 20 гаруй ТҮЦ-ийг албадан буулгаад байгаа юм. Учир нь нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй мөн  хүний эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулдаг, орой үдшийн цагаар архи, тамхи худалдаалж хууль зөрчдөг гэсэн үндэслэлээр ТҮЦ-үүдийг буулгаад байгаа юм байна.  Гэхдээ  буулгасан ТҮЦ худалдаа явуулах эрхийн зөвшөөрөлтэй бол нөхөн олговор авна гэдгийг холбогдох албаныхан хэлж буй юм.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж