Мурсийг дэмжсэн эсэргүүцэл Египетэд үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Мурсийг дэмжсэн эсэргүүцэл Египетэд үргэлжлэв

Засгаас зайлуулагдсан ерөнхийлөгч Мохаммед Мурсийн таынхан Каирт эсэргүүцлийн ажиллагаа явуулсан тухай Reuters дамжуулжээ. Каир хотын өмнөд хэсэгт Мурсийн талын нэг хүн шархадсан байна. Цагдаагийн нэг ажилтан Синайн хойгт алагджээ.

Александрия хотод болсон эсэргүүцлийн үеэр дөрвөн хүн хэлмэгдэв. Өнгөрч буй долоо хоногт Мурсийн талынхан ба цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний улмаас 50 гаруй хүний амь үрэгдсэн байлаа.

Ерөнхийлөгч асан Мурсийг шүүх анхны хурал араваннэгдүгээр сарын 4-нд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж