
Монгол улсаас гавьяат тамирчин, ОУХМ Н.Баярмаа, дасгалжуулагч Я.Дөрвөнжин, шүүгч Б.Гансүх нарын хамт оролцож буй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын өмнө гавьяат тамирчин Н.Баярмаагийн хувьд Зүүн Азийн VI наадмаас 63 кг-д мөнгөн медаль хүртсэн. Түүний жинд 34 тамирчин бүртгүүлсэн бөгөөд ирэх лхагва гаригт дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
Өдгөө 35 настай, Монгол улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн хувьд "Афин 2004", "Бээжин 2008" олимпод оролцож байсан бөгөөд улсын дээд амжилтыг 100 гаруй удаа шинэчлэн тогтоогоод байна.
Ч.БОЛ