Ж.Батзанданг сүржин жүжигчин гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Ж.Батзанданг сүржин жүжигчин гэв

Томчууд, олны танил хүмүүс фээсбүүк ашиглан  нэгийгээ шүүмжлэх явдал ихсээд байгаа. Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн гаргаж буй үйлдлийг эсэргүүцэж, түүнийг буруутгаж байгаагаа фээсбүүкээрээ илэрхийлэв. “Хүмүүс ээ, надад хэлэхгүй дуугүй өнгөрч болохгүй нэгэн сэрэмжлүүлэг байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан ардчилсан нийгмийн төлөө, нийтийн эрх ашгийн төлөө, шударга ёсны төлөө, эх орны төлөө сэтгэлгүй нэгэн гэдгийг олон үйлдлээр нь таньж мэдсэнээ хэлэх гэсэн юм. Тэр нэр төр, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө улайран зүтгэгч, сүржин жүжигчин, амин хувиа борлуулагч залуу. Уг нь чин сэтгэлээсээ олон нийтийнхээ төлөө зүтгэдэг нэгэн байсан бол аштай байх уу. Харамсалтай нь тэр дүр эсгэж, гар биеэрээ хүнд хэцүү, хар бор ажил хийж үүрэлцэхээс татгалздаг цагаан захтануудын нэг нь гэж өөрийгөө өндөрт тавьдаг нөхөр дөө. Ялангуяа мөнгөний үнэр авсан бол юуг ч хийж мэдэх хүн дээ” гэжээ.  Нэгэн цагт гудамжны "цагаан хоолой" болж хамтран зүтгэж явсан нөхрийгөө ингэж үнэлдсэнд Г.Баасанд гомдох нэгэн ч байхад, нөгөө нь Ж.Батзанданг хамгийн сайн мэдэх хүн яах аргагүй  түүнийг гэх хүмүүс ч байна. Учир нь хэн нь хэн бэ гэдгээ тэр хоёр хамгийн сайн мэдэх хүмүүс юм.

Н.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж