
Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, эрх зүйн орчинг шинэчлэх жил” болгон зарласны дагуу энэхүү үзэсгэлэн, хурлаар төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, дэлхийн нэр хүндтэй компаниудын төлөөлөлтэй салбарын сайд уулзаж, барилгын салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж байгаа ажээ. Өнөөдөр үзэсгэлэнд оролцогч, хурлын төлөөлөгчдийг сайд хүндэтгэлийн зоогонд урих бөгөөд үзэсгэлэн маргааш үргэлжилнэ.
М.СУРА