Дамаскт гурван хүн алагдаж, 30 хүн шархдав

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Дамаскт гурван хүн алагдаж, 30 хүн шархдав

Сирийн босогчид тус орны нийслэлийн түүхэн төв Баб Тума дүүргийг буудсан байна.

Дамаскийн христийн энэ дүүргийг мина харвагчаар буудах үеэр  гурван хүн алагдаж, 30 орчим хүн шархадсан байна.

Босогчид хуучин хотын Баб Тума түүхэн дүүргийг буудсан гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.

Фронтын шугам нь хотын төвөөс зүүн тийш орших Баб Тума дүүргээс хэдхэн км-ийн зайтай. Тиймээс дүүргийн христийн сүсэгтнүүдийн сайн дурынхан харуулын цэгүүдийг байгуулан дүүрэгт орох бүх машинуудыг шалгаж байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж