
Барилгын салбарын хувьд тулгамдаж байгаа гол зүйл нь боловсон хүчин, дэд бүтийн асуудал. Гэвч энэ салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт 2,5 дахин нэмэгдсэн нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид энэ салбарыг сонирхож байгаагийн нэг илрэл, цаашид ч энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс монголчууд өөрсдөө боловсон хүчин, дэд бүтцийнхээ асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Сүүлийн нэг жилүүдэд барилгын салбарт 15 мянган ажлын байр шинээр бий болжээ.
“Констракшн Монголиа” олон улсын хурлын үеэр “Буянт ухаа” цогцолборт барилгын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна.
Б.ГАЛ