Greenpeace-ийн асуудлыг 3 хоногт шийдэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Greenpeace-ийн асуудлыг 3 хоногт шийдэхийг сануулав

Нидерланд дараагийн долоо хоногоос Greenpeace байгууллагын Arctic Sea хөлөг онгоцтой холбоотой Оросын үйлдлийн талаар олон улсын арбитрийн шүүхэд  хандаж магадгүй.

«Хэрэв даваа гариг гэхэд шийдвэр гараагүй бол Нидерланд улс Гамбург дэх олон улсын арбитрийн шүүхэд хандана” гэж ерөнхий сайд Марк Рютте NOS хэвлэлийнхний асуултад хариулахдаа хэлжээ. Орост Greenpeace-ийн идэвхтнүүдийг баривчилсантай холбоотойгоор Нидерландын эрх баригчид асуудлыг дипломат аргаар  шийдэх зүтгэл гаргаж байна уу гэсэн асуудал тавигдсан байв.

Аравдугаар сарын эхээр, байгаль хамгаалагчдийн эсрэг Оросын үйлдлийг НҮБ-ын далайн эрхийн тухай конвенцийн дагуу олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх ажиллагааг дэмжинэ гэсэн Амстердамын албан ёсны мэдэгдлийг Greenpeace байгууллага дэмжсэн тухай мэдээлж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж