“Сингапур-2010” хүүхдийн анхдугаар олимпийн наадамд чөлөөт, жүдо, триатлоны гурван тамирчин олимпийн эрхээ аваад байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ОУОХ-оос манайд захидал илгээж, гимнастикийн төрөлд Азийн АШТ-д мөнгөн медаль хүртэн олимпийн эрхийн нормативийг биелүүлээд байсан Г.Эрдэнэболдод олимпийн эрх олгосныг мэдэгдсэн байна.
Г.Эрдэнэболд нь Токио хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр энэхүү эрхийн эзэн болжээ.
Б.Энх