“Гринписчуудыг” дэмжсэн арга хэмжээ явагдав | News.MN

“Гринписчуудыг” дэмжсэн арга хэмжээ явагдав

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

“Гринписчуудыг” дэмжсэн арга хэмжээ явагдав

Орост баригдан хоригдож байгаа “Гринписийн” идэвхтнүүдийг дэмжсэн арга хэмжээ дэлхийн 36 оронд болж, бараг 10 мянга орчим хүмүүс оролцлоо. Берлин хотноо Оросын Элчин сайдын яамыг 30 цагийн турш гороолжээ.

Оросын эрх баригчид байгаль хамгаалагч нарыг Арктикаас нефть олборлохын эсрэг эсэргүүцэл хийсний төлөө баривчилснаас хойш нэг сар болсон байв. Үүнд зориулж экологичдыг дэмжсэн арга хэмжээ дэлхийн 36 оронд болж, 10 мянга орчим хүн оролцсон тухай Greenpeace  байгууллагын хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.
Баривчлагдсан экологичдыг дэмжин 100 орчим хүн Берлин хотноо Оросын элчин сайдын яамны байрны дэргэд 30 цагийн эсэргүүцлээ илэрхийлэв. Нидерландын Гронинген хотод  асар том торон савыг Оросын Консулын газрын дэргэд  тавьсан байв. Байгаль хамгаалагч нарыг хорьж буй Мурманск хоттой уг хот ахан дүүгийн барилдлагатай гэгддэг. Италийн Неаполь хотод төв талбайд нь 24 цагийн суулт хийжээ.

Дэлхийн олон хотуудаас гадна Эверестийн уулын бэлд бас эсэргүүцлийн ажиллагааг явуулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж