Нефтийн үнэ өслөө | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ өслөө

Хойд тэнгисийн Brent Crude Oil маркийн нэг баррелийн үнэ 0,83 доллараар нэмэгдэн 109,94 доллар хүртэл өслөө.  Хятадын статистикийн таатай мэдээлэл ийнхүү арванхоёрдугаар сарын нефтийн нийлүүлэлтийн үнийг өсгөлөө. WTI маркийн хөнгөн нефтийн арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ нэг баррель нь 0,14 доллараар нэмэгдсэн байв.

Нефтийн дэлхийн зах зээлийн үнэ Хятадаас ирж буй  статистикийн таатай мэдээний улмаас  долоо хоногийн арилжааны хаалтаар өслөө.

Хойд тэнгисийн Brent Crude Oil маркийн арванхоёрдугаар сарын нийлүүлэлтийн гэрээнд нэг баррелийн үнэ 0,83 доллараар нэмэгдэн 109,94 доллар хүртэл өслөө.  WTI маркийн хөнгөн нефтийн арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ нэг баррель нь 0,14 доллараар нэмэгдэн 100,81 доллар болжээ.

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны гуравдугаар сард 7,8 хувь болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,2 хувиар нэмэгдэв. Хөрөнгө оруулагчид мөн  Goldman Sachs  банкны мэргэжилтнүүдийн хийсэн Brent ба WTI маркийн нефтийн үнийн өсөлт  жилийн эцэс хүртэл 5 долларын хэлбэлзэлтэй байна гэдгийг анзаарчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЦК 2013-10-19 195.93.129.114

Хэзээ л монголчууд едер бурийн нефтийн унээр зах зээлээ сонгож байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж