Нефтийн дэлхийн зах зээлийн үнэ Хятадаас ирж буй статистикийн таатай мэдээний улмаас долоо хоногийн арилжааны хаалтаар өслөө.
Хойд тэнгисийн Brent Crude Oil маркийн арванхоёрдугаар сарын нийлүүлэлтийн гэрээнд нэг баррелийн үнэ 0,83 доллараар нэмэгдэн 109,94 доллар хүртэл өслөө. WTI маркийн хөнгөн нефтийн арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ нэг баррель нь 0,14 доллараар нэмэгдэн 100,81 доллар болжээ.
Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны гуравдугаар сард 7,8 хувь болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,2 хувиар нэмэгдэв. Хөрөнгө оруулагчид мөн Goldman Sachs банкны мэргэжилтнүүдийн хийсэн Brent ба WTI маркийн нефтийн үнийн өсөлт жилийн эцэс хүртэл 5 долларын хэлбэлзэлтэй байна гэдгийг анзаарчээ.