Хятад хосууд iPhone-той болох гэж охиноо худалджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Хятад хосууд iPhone-той болох гэж охиноо худалджээ

Охиноо худалдаад олсон мөнгөөрөө iPhone худалдан авсан хосуудад Шанхайн прокурор мөрдөн байцаалт явуулж эхэлсэн тухай Хятадын хэвлэл мэдээллээр бичсэнийг Agence France-Presse дамжуулжээ.

iPhone
Фото: Don Emmert / AFP

Мөрдөн байцаалтаар, ажилгүй хоёр хос охиноо төрөхөөс өмнө хүүхдээ худалдах зарыг интернэтэд тавьсан нь тогтоогдсон байна. Зардаа тэд хамгийн их мөнгө өгсөн хүнд нь охиноо зарна гэжээ. Гэртээ хүүхдээ төрүүлээд тэд охиноо “худалдан авагчид” тушаасан байлаа.

Мөн тэр өдөр нь тэдний дансанд мөнгө орж иржээ. Хэвлэлийнхний таамаглаж байгаагаар 30-50 мянган юань орж ирсэн бололтой. Энэ мөнгөөр тэд iPhone, үнэтэй биеийн тамирын гутал болон өөр бараа авсан байв.

Хосууд шуналын үүднээс үүнийг хийгээгүй, охиныхоо ирээдүйг бодсон гэж цагдаад мэдүүлэг өгчээ. Тэд өөр хоёр хүүхэдтэй учир охиноо тэжээж чадахгүй болсон гэж хэлсэн байв. Өнгөрсөн онд iPhone, iPad авах гээд бөөрөө худалдсан 17 настай хүүгийн тухай шуугиан гарч байв. Тэр хэргээр долоон хүн ял авсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж