Гуравдугаар улиралд эдийн засаг өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Гуравдугаар улиралд эдийн засаг өсчээ

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хурдасч, энэ оны гуравдугаар улиралд 7,8% хүртэл өссөн тухай Reuters мэдээлэв.

Энэ нь 2013 оны хувьд шилдэг үзүүлэлт болж байна. Тус орны ДНБ нь 3,7 их наяд ам.доллар болжээ.

Үүний зэрэгцээ есдүгээр сард аж үйлдвэрлэл 10,2 хувь,  бөөний худалдаа 13,3 хувийн өсөлтийг харуулжээ.

Үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт нь жилийн эхнээс 20,2 хувиар өссөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж