Жонсон дасгалжуулагчийн карьертаа 194 хожил, 70 хожигдол хүлээсэн шилдэг үзүүлэлттэй. Гэвч плей-оффт 23-24 гэсэн сөрөг амжилтын эзэн байснаар ажилгүй болж байсан нэгэн юм.
Тэрбээр энэ багт ирээд хамгийн түрүүнд Дэвин Харрисыг буцааж, Бүх оддын төвшинд хүргэхийн тулд ажиллах нь мэдээж. Өмнө нь ноён Жонсон Дэвин Харрисыг гаргаж ирж байсан бөгөөд өдгөө дахин хамтран ажиллах болж байна.
Түүнчлэн Брук Лопез, Терренс Уильямс, Куртни Ли зэрэг залуу тоглогчид тус багт байгаа, мөн Оросын тэрбумтан Прохоров олон сая ам.доллар багтаа зарцуулах боломжтой учир цоо шинэ “Нью Жерси Нэтс”-ийг шинээр босгох боломжтой юм.
1999 онд “Сан Антонио Спөрс”-ийг аварга болгож байсан Эвери Жонсон одоо “Нью Жерси Нэтс” багийг аврахын тулд тус багт очлоо.