Нойр тархийг цэвэрлэдэг

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Нойр тархийг цэвэрлэдэг

Рочестерийн их сургуулийн эрдэмтэд нойрсож байх үеэр нугас тархины шингэний эргэлт эрс нэмэгддэгийг тогтоов.  Ийм маягаар нойр нь тархийг хор хөнөөлтэй бодисийн солилцооноос цэвэрлэдэг байна. Эрдэмтдийн судалгааг Sсience сэтгүүлд нийтэлжээ. Мөн сэтгүүлийн тэр дугаарт редакцийн өгүүллэгийг энэ сэдэвт зориулжээ.


Тархин доторх эс хоорондын сувгууд.
Фото: Maiken Nedergaard/Jeff Iliff

Судалгааг явуулахын тулд эрдэмтэд лабораторийн хулганыг микроскопын талбайд унтуулж сургасан байлаа. Амьтдын тархинд катетер тавиад нойрны үеэр нь гэрэлтдэг будагт уусмалыг явуулжээ. Будгийн хөдөлгөөнийг ажиглахын тулд эд эсийн дунд нэг миллиметрийн гүнд харж болох нарийн мэдрэмжийн аргыг тэд ашиглажээ.

Нойрны үеэр будгийн хөдөлгөөн нь эсийн хоорондын зай нэмэгдснээс 60 хувиар хурдтай болсон байв. Ингээд эрдэмтэд хулганы тархинд Альцгеймерийн өвчний үеэр нейронуудын хооронд хуримтлагдан уусдаггүй β-амилоидын уургийг шахжээ. Тэднийг нойрны үеэр амархан  гадагшлуулж байлаа.

Эс хоорондын орон зайд бодисын эргэлт явагддагийг эдгээр эрдэмтдийн бүлэг нейробиологч Майкен Недергардын (Maiken Nedergaard) удирдлагаар өнгөрсөн онд тогтоосон байлаа. Эрдэмтэд энэ үйлдлийн идэвхтэй явагддаг, түүнд нь глии эсийн мембраны сувгууд оролцдог гэж үзсэн юм. Мах бодийн ихэнхийн ийм үйлдлийг лимфатийн систем гүйцэтгэдэг. Харин мэдрэлийн эд эсэд лимфатийн судас гэж байдаггүй. Недергардын хэсгийн судалгаанаас өмнө тархи энэ асуудлыг хэрхэн шийддэг талаар эрдэмтэд ойлголтгүй байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж