Галт зэвсгийн тооллого ирэх сард дуусна | News.MN

Галт зэвсгийн тооллого ирэх сард дуусна

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Галт зэвсгийн тооллого ирэх сард дуусна

Өнгөрөгч 15-наас эхэлсэн галт зэвсгийн улсын тооллого ирэх сарын 15-нд дуусна. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад очин бүртгүүлэх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн байгууллагынхан урьд нь бүртгэлтэй байсан галт зэвсгээ тоолж байгаа аж. Хэрвээ галт зэвсгээ бүртгүүлээгүйн улмаас ямар нэгэн асуудал үүсвэл хуулийн дагуу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Одоогийн байдлаар манай улсад 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг аж.

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж