Налайх дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарлаа

Нийслэлийн Налайх дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Mustang” баарны гадна нэгэн иргэн автомашиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Хэрэг өнөөдөр үдээс өмнө гарсан бөгөөд тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Энэ талаар ЦЕГ-аас албаны эх сурвалжаас тодруулахад “Хүн амины хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ хүйтэн мэс хэрэглэж хөнөөсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийг шалгаж байна”гэх мэдээллийг өгсөн юм. Мөн албан бус мэдээллээр амиа алдсан иргэнийг олны танил эрэгтэй байсан гэх. Юутай ч тэрбээр хотоос Налайх дүүрэгт ирээд байхдаа амиа алдсан аж.

Б.ЧИМЭГ
Эх сурвалж: www.Bataar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж