Татварынхан ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Татварынхан ажиллаж байна

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь татвар төлөгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс өнөөдөр  16 цаг хүртэл ажиллахаар болсон байна. Тиймээс татвар төлөгчид сарын тайлан тооцоогоо татварын албанд хүлээлгэн өгөхийн дээр зөвлөгөө тусламж авч болох юм байна.

Мөн татвар төлөгч иргэдийн цаг, зардлыг хэмнэх зорилгоор цахим төлбөр тооцоо болон татварын цахим татварын мэдээллийн шинэ системийг ашиглалтад оруулах бэлтгэлийг хангаж байгаатай холбогдуулан сургалт зохион байгуулж байгаа ажээ.Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, цахим мэдээллийн шинэ систем нэвтэрснээр татварын бүх тайланг онлайнаар илгээх, баталгаажуулах, татвар төлөлт,татвар төлөгчтөй харилцах, лавлагаа,тодорхойлолт, татвар төлөгчийн бүртгэлийг цахимаар хийх, тоон гарын үсгийн системтэй холбох боломж бүрдэх юм байна.

Энэ өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ч мөн ажиллаж, татвар төлөгчид сарын тайлан тооцоогоо хүлээлгэн өгөхөд нь зөвлөгөө тусламж үзүүлж байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж