У.Бямбажав тулааны спортын наадамд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

У.Бямбажав тулааны спортын наадамд түрүүлэв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Тулааны спортын дэлхийн наадмаас Монгол Улсын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ.
 

Аравдугаар сарын 18-26-ны өдрүүдэд болох энэ удаагийн наадмаас сумогийн эрэгтэйчүүдийн +115 кг-ийн жинд дэлхийн хошой аварга Уламбаярын Бямбажав түрүүлсэн бол -115 кг-ийн жинд  О.Өсөхбаяр мөнгөн медалийн эзэн болжээ. У.Бямбажавын хувьд мэргэжлийн сүмод Дайшоүчи нэрээр зодоглон макушитагийн тэргүүн хэсэгт амжилттай барилдаж байсан юм. Өдгөө тэрээр АНУ-д киноны уран бүтээлд мөн хүч сорьдог билээ.

Дэлхийн тулааны спортын наадмыг ОХУ баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Харин манай улсын хувьд алт, мөнгөн медалиар гуравдугаарт бичигдэж байна.

Б.БИЛЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж