Модон бөмбөгийн төлөөлөгчид МҮОХ-д

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгийн төлөөлөгчид МҮОХ-д

Олон улсын модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Азийн Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Малайз улсын иргэн Томас Кок, Олон улсын Модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын Модон бөмбөгийн Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар “Олимпик Хаусд” зочилж, МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаантай энэхүү спортыг Монголд болон Ази даяар хэрхэн хөгжиж буй, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. Саяхан өндөрлөсөн Модон бөмбөгийн УАШТ-ийг тохиолдуулан эрхэм ерөнхийлөгч Томас Кок Монгол оронд айлчилж буй бөгөөд маргааш Хойд хөршийн Буриад улсын Зэдийн аймгийн тєв Петропавловка хотыг зорьж олон улсын тэмцээнд оролцох ажээ. Тус тэмцээнд ОХУ, Монгол, Тайвань, Малайзын 4 орны 100 гаруй баг тамирчид оролцох юм.

Эх сурвалж: Olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж