Баянзүрхэд нөхөн сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Баянзүрхэд нөхөн сонгууль болж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны иргэд өнөөдөр дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд оролцож байна. Тус хороо 1700 өрхийн 5000 гаруй сонгогчтой. Өнөө өглөө долон цагаас эхэлсэн нөхөн сонгууль хэвийн үргэлжилж байгааг сонгуулийн 18,19 дүгээр хэсгийн хорооныхон хэлж байна. Өглөө эрт хөгшчүүд сонгуульдаа идэвхтэй оролцож байсан бол 10 цагаас хойш залуус дунд насныхан ч ирж байгаа гэнэ. Нөхөн сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх  дүүргийн Ардчилсан намын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус хэсгийн хороонд нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшиж буй юм. Сонгууль хэвийн үргэлжилж байна.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж