Казахстаны Алматы хотноо болж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд өрсөлдөх Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөөдөр рингэнд гарна. Тэрээр Монголын цагаас 22-23 цагийн үед тоглох юм. Манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо хийлж, өнөөдөр хоёрдугаар тойрогт Туркменстаны боксчин Азиз Бебитов учраа таарсан. Туркменстаны Азиз Бебитов эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчныг оноогоор ялсан юм.
Гавьяат тамирчин 2013 оны ДАШТ-нд оролцох эрхээ хамгийн сүүлд буюу ОУХМ З.Энхзоригийг ялснаар авсан юм.
Боксын ДАШТ өнөөдөр 52, 64, 91 кг жингийн тулаануудаар үргэлжилж байна. Маргааш манай гурван тамирчин рингэнд гарна.
Б.БИЛЭГ