Саудын Араб Аюулгүйн зөвлөлийн суудлаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Саудын Араб Аюулгүйн зөвлөлийн суудлаас татгалзав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүнээр өчигдөрхөн Саудын Араб, Чад, Нигери, Чили, Литва зэрэг таван орон сонгогдсон билээ. Тэгвэл Саудын Араб улс Аюулгүйн зөвлөлийн суудлаас татгалзаж буйгаа өнөөдөр зарласан байна.

Саудын Араб НҮБ-ын хамгийн хүчирхэг байгууллагын гишүүний суудлаас татгалзах болсон шалтгаан нь Аюулгүйн зөвлөл ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадад хариуцлага хүлээлгэх болон Израйль-Палестины зөрчлийг шийдвэрлэх асуудалд бүтэлгүйтсэн гэж үзсэнтэй холбоотой гэнэ.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Башар аль-Ассадаас өнгөрсөн наймдугаар сард Дамаскийн ойролцоо гарсан химийн зэвсэг бүхий халдлагын хариуцлагыг нэхэх зорилгоор Сирид цохилт өгөхөөр бэлтгэж байхад Саудын Араб тэргүүтэй зарим орнууд хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж байсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж