19 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

19 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ

Зээлийн батлан даалтын сан дөрөвдүгээр сард албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 23 аж ахуйн нэгж, байгууллага, 37 иргэнд 19 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан талаар албаныхан мэдээллээ.

Сануулахад, Зээлийн батлан даалтын сан нь эргэлтийн хөрөнгө шаардлагтай, арилжааны банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай, түлхүү жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид батлан даалт гаргах зорилгоор байгуулагдсан бөгөөд нэг зээлдэгчид 60 хүртэл хувиас илүүгүй буюу дээд тал нь 250 сая төгрөгийн батлан даалт гаргах юм. Сан одоогоор Төрийн банк, “Голомт”, “Хаан”, “Хас”, “Капитал” банктай хамтран ажиллаж, эдгээр банкнаас зээл авах гэсэн зээлдэгчийн материалыг хянаж үзээд батлан даалт гаргаж байна.

Батлан даалтын хугацаа нь авсан зээлийн хугацаатай ижил байх бөгөөд батлан даалт хүсэгч нь шимтгэл, хураамж төлөх ажээ. Тухайлбал,

  • 1 жил хүртэл хугацаанд 1.0%
  • 1-2 жил 2.0 %
  • 2-оос дээш жил 3.0 хувиар батлан даалтын хэмжээнээс тооцон нэг удаа төлөх юм.

Ийнхүү иргэдийн барьцаа хөрөнгийг батлан даахад гардаг саад бэрхшээлийн дийлэнх нь бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг нь үнэн гэсэн гэрчилгээгүй байдаг тухай албаныхан хэллээ. Тус гэрчилгээг үйлдвэрлэл явуулдаг дүүргийнхээ татварын хэлтсээс авдаг юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж