Заамар суманд &#34Нээлттэй хаалганы өдөрлөг&#34 боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Заамар суманд &#34Нээлттэй хаалганы өдөрлөг&#34 боллоо

Төв аймгийн Заамар суманд энэ сард "Нээлттэй хаалганы өдөр" болжээ.

Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Д.Болормаагаар ахлуулсан Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Оюундэлгэр, Сумын ЗДТГ-ын Хууль эрх зүйн ажилтан Э.Цэвэлмаа, татварын байцаагч Д.Сэнгээ, газар тариалан, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнх-Оргил, НХҮМэргэжилтэн П.Оюун-эрдэнэ, НБА Б.Түнжин болон багийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  Төв болон Хайлааст багуудад 4 өдөр ажиллаа.

Хийж гүйцэтгэсэн ажил:

1. Төсвийн байгууллагуудын дарга эрхлэгч, ЗДТГ-ын ажилчин, албан хаагчид болон суманд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөл зэрэг нийт 154 иргэнд Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаа, хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг хүргэж бэлтгэсэн сургалтын хөтөлбөрөөр хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

2. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн ч идэвхгүй хандлагатай байсан 256 иргэний нэрсийг сумын мэдээллийн сангаас нэг бүрчлэн тулгалт хийхэд “Шилжсэн, нас барсан, ажилд орсон” гэх шалтгаантай 100 гаруй иргэний мэдээллийг хасаж, ажил хайж байгаа 75 иргэнийг шинээр нэмж бүртгэлээ. /Идэвхтэй ажил хайгч нийт 223 иргэний мэдээллийг бүртгэн оруулсан байна./

3. Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн программд ажилд зуучлагдсан гэх мэдээлэлтэй 106 иргэний ажлын байранд хяналт тавихад давхардсан болон бусад шалтгаанаар статистик тоо баримтаас зөрсөн тул дахин хянан шалгаж 92 иргэний мэдээллийг албан ёсны болгон баталгаажуулав.

4. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэл мэдээллийг тулган үзэхэд “Татан буугдсан”-9, “Үйл ажиллагаа явуулаагүй байгаа”-7 ААН байна. Нэмж шинээр 3 ААНБайгууллага, 26 ХХЭрхлэгч иргэний мэдээллийг бүртгэсэн.  

5. 26 ААНБайгууллагаас 84 ажлын байрны захиалга авч, 44 иргэнийг Мондулаан ХХК-ы Баянгол төсөлд гэрээт ажилтнаар болон, Ажил олоход хүндрэлтэй 12 иргэнийг “40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамруулан байнгын ажлын байранд зуучиллаа.

Монд дулаан ХХК-ны Баянгол төслийн үйл ажиллагаатай танилцаж,

ХАМО иргэдийн нөхөрлөл /ААНБайгууллагын хэлбэрт шилжихэд нь арга зүйн зөвлөгөөг өгч/ -ийг гэрээт ажилтнаар зуучлан өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхэд хамтран ажиллалаа

Баянгол  төсөлд хамтран ажиллах иргэд  нь Мон дулаан ХХК-ны ашигласан талбайд хамтран ажиллаж, нөхөн сэргээлтэнд хамтран оролцох юм. Ажиллах хугацаандаа ажилчдын хотхонд байрлаж, өдөрт 3 удаагийн иж бүрдэл хоолоор үйлчлүүлж байх болно.     
           
6. “40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй ААНБайгууллагыг сонгон шалгаруулах ажлыг Төв болон Хайлааст багуудад нээлттэй зарлан зохион байгуулж нийт 5 дэлгүүрээс санал авснаас “Үнэ/чанар”, “Хэрэглэгчдийн судалгаа/санал” зэргийг үндэслэн Хайлааст багт Сарнай гоо сайхны дэлгүүр, Баянлиг барааны дэлгүүр, төвийн багт Ундрал барааны дэлгүүрүүдтэй гэрээ байгуулав. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй илэрхийлсэн 12 иргэнээс 4 иргэнд купоныг гардуулсан.

7. Хөдөлмөрийн хуулийн 111-р заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 25-с дээш ажиллагсадтай ААНБайгууллагад ажиллаж буй ХБИргэдийн мэдээллийн шалгаж үзээд үүргээ биелүүлээгүй дараах ААН-үүдэд мэдэгдлийг хүргүүлэв.

  Монполимет ХХК-1702080 төг
Уулс Заамар ХХК-1134720 төг
  Шижир алт цэцэрлэг-567360
Зэрэгцээ ХХК-1134720 төг
  Алтан дорнод монгол ХХК
 Шижир алтны сургууль-1134720 төгрөгийн нэхэмжлэх бичив.

8.  Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа цалингийн бүртгэл судалгаанд сонгогдсон “Энх мөнх эргэх холбоо”  ТББ нь тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй байгаа бөгөөд 2012 оны НДШ-ийг төлөөгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул Авдрантын өгөөж ХХК-ийг судалгаанд хамруулан цалингийн бүтцийн судалгааг гаргав.

9. Мэргэжил олгох түр сургалтанд “Буриад гутал оёх” чиглэлээр суралцахыг хүссэн 20 иргэний мэдээллийг бүртгэж хүсэлтийг хүлээн авсан.

10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын бүрэлдэхүүнийг томилж, хийх ажлын төлөвлөгөөг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолыг гаргуулав.

11. СХСангаас зээл авч иргэдийг ажлын байраар хангасан Мөнх загзага ХХК, ХХЭрхлэгч Батрагчаа нарын бий болгосон ажлын байрыг шалгаж үзлээ.

Мөнхзагзага ХХК нь УБ хотын Хан-Уул дүүргийн 13-р хороонд бүртгэлтэй ба Заамар суманд салбартай ААНбайгууллага юм байна. СХСангаас 4 иргэнийг ажлын байраар хангахаар 8 сая төгрөгийн зээлийг авч авто засварын үйл ажиллагаа явуулж байгаа ч шалгалтын үеэр нэг засварчин нь хотруу түр чөлөөгөөр явсан гээд ажил олгогч Мөнхболд өөрөө ажиллаж байсан. Ажилд орсон иргэд нь тогтвортой ажиллахгүй байгаа талаар ажил олгогч ярьж байсан бөгөөд шалтгаан нөхцлийг судлан иргэдийг аль болох тогтвортой ажиллуулах талаар хамтарч ажиллахыг орон нутгийн засаг захиргаанд зөвлөсөн.

Батрагчаа нь эхнэртэйгээ хамтран халуун ус, үсчиний газрыг ажиллуулахаар 8 сая төгрөгийн зээл авч 3 иргэний ажлын байрыг нээн үйл ажиллагаа тогтвортой ажиллуулж байна. Мужааны цехээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн иргэдэд үйлчилгээ тогтмол үзүүлэн тогтмол захиалгатай ажиллаж байна.  

Хайлааст багт 2 өдөр ажиллаж ажил олгогч эздийн төлөөлөл болон ХХЭрхлэгч иргэд, ажил идэвхтэй хайж байгаа иргэдэд Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг танилцууллаа.             

Сургалтын эхний өдөр Төв аймгийн НДХэлтэс, Заамар сумын Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагууд хамтран оролцож мэдээллийг хүргэсэн юм.Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 6 иргэний мэдээллийг 217 иргэнээр нэмж баяжууллаа. Иргэдийг бүртгэх ажилд ЗДТГ-ын ажилтнууд хамтран оролцлоо.Авлигын эсрэг тухай хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу ажиллаж байгаад иргэд тааламжтай байлаа.

Эх сурвалж: www.tuv-labour.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж