Итгэлтэй утас ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Итгэлтэй утас ажиллаж байна

Завхан аймгийн Цагдаагийн газар он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 11 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс дөрвөн гэмт хэргээр буюу 36 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс  2013 оны эхний хагас жилийн байдлаар 9 гэмт хэрэг бүртгэгдснээс дөрөв буюу 59,3 хувь нь архидалт хэрүүл маргаан, гурав буюу 27,3 хувь нь хардалт, хоёр буюу 14,7 хувь нь насанд хүрээгүй хүүхдэд түгшүүр төрүүлсэн байдлаар үйлдэгдсэн байна.

Энэ тухай аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх  жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл ба
“Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Мэдээлэлд дурдсанаар нийт 298 хүн баривчлагдсан байна. Үүнээс гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулсан 172 буюу 58 хувь нь захиргааны хариуцлагын тухай хуулиар 7-30 хоног баривчлагджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 89 буюу 30,0 хувиар өссөн  үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд ил далд хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг ихсэх төлөвтэй байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд жендэр, хүчирхийллийн талаарх сургалт мэдээллийг тогтмол хийх нь чухал байгааг тус төвийнхөн мэдээллээ. Мөн Цагдаагийн газрын сургалтын танхимд “Яруу 102 сонсож байна” теле студийг байгуулан ажиллаж эхлээд байна. Энэ студи нь мэдээллийн боловсруулалтыг бүрэн хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хальсаар мэдээллээ хүргүүлж ажилласнаар үйл ажиллагаа шуурхай болно хэмээн ярилаа.

Түүнчлэн “Итгэлтэй утас” 98690009 дугаарыг ажиллуулж зорилтот хандсан дуудлагыг хүлээн авч эхлээд байна.

Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: www.zavkhan.net
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж