Яармагаас цэвэрлэгээ эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Яармагаас цэвэрлэгээ эхэлжээ

Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас санаачлан Туул голыг цэвэрлэх аяныг өнөөдрөөс эхлүүлжээ. Аяны хүрээнд өнөөдөр гуравдугаар цахилгаан станц болон Номин холдинг, Стандарт группийн хамт олон Яармагийн гүүр орчмид их цэвэрлэгээ хийжээ. Дээрх гурван байгуулллагынхан нийтдээ найман машин хог түүж цэвэрлэсэн байна. Хоёр том камаз, нэг портер, таван ЗИЛ-130 машин дүүрэн хог гарчээ. Харин маргааш Зайсангийн танктай хөшөө  орчмоос цэвэрлэх юм. Цэвэрлэгээний аянд УСУГ, Хотын зам ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон оюутнууд, иргэд оролцоно. Цэвэрлэгээ ирэх долоо хоногт ч үргэлжилнэ. Ирэх долоо хоногийн лхагва гаригт дөрөвдүгээр цахилгаан станцын хамт олон Туул голын эрэг дагуу цэвэрлэгээ хийх бөгөөд цэвэрлэгээний аянд сайн дураараа  оролцохыг байгуулллага, аж ахуйн нэгж, иргэдийг уриалж буй ажээ. Туулын эрэг дагуух цэвэрлэгээ Баянзүрхийн товчоо хүртэл үргэлжилнэ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж