МАН-ын гишүүд чуулганы үдээс хойшхи хуралдаанд лоозон барьж суулаа. Тэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, болох мах, гурил, шатахуун, барилгын материалын үнэ хэдэн хувиар өссөн талаар бичиж, ширээн дээрээ тавьцгаасан байсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулж, цөөнхийн гишүүд асуулт асуух байв. Энэ үеэр МАН-ын гишүүд статистикийн газраас гаргасан судалгаагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байхад Ерөнхий сайд үнийн өсөлтийг тогтворжуулсан гээд байна. Тэгвэл яагаад ийм судалгаа гарсныг тайлбарлаад өгчих" гэсэн юм. Ерөнхий сайд энэ асуултад салбарын сайд нар хариулт өгнө гэсэн боловч "Асуултад Ерөнхий сайд өрөө хариулахгүй бол сонсохгүй" гэснээр МАН-ын гишүүд хуралдааныг орхин гарлаа.
Засгийн газрын цагаар зөвхөн цөөнхийн гишүүд асуулт асуудаг. Асуулт асуух гишүүд ийнхүү хуралдааныг орхин гарсан тул Засгийн газрын цаг өндөрлөлөө.
С.ОТГОН