Сирийн сөрөг хүчин энхийн уулзалтанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Сирийн сөрөг хүчин энхийн уулзалтанд оролцоно

Сирийн сөрөг хүчний “Үндэсний эвсэл” энэ аравдугаар сарын 22-нд Лондон хотноо зохиогдох гэж буй "Friends of Syria" уулзалтанд оролцохоо мэдэгджээ. Энэ уулзалтаар талууд Сирид энхийг тогтоох асуудлаарх “Женева 2” яриа хэлэлцээрийн харилцан ойлголцол болон гарах үр дүнд анхаарлаа хандуулах аж. Лондонд болох Сирийн асуудлаарх уулзалтанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мөн оролцох юм.

Түүнчлэн Сирийн сөрөг хүчний эвсэл нь ирэх 24-25-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн уулзалтаас өмнө улстөрийн хороогоо хуралдуулж, шинэ Засгийн газа байгуулах асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Харин Сирийн Засгийн газрын зүгээс удахгүй болох “Женева 2” уулзалтанд оролцохоо мэдэгдээд байгаа билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж