
Ноён Quiza хаа ч явсан өөрийн стиль имиждээ үнэнч хүн. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт “АПУ” компанийн үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд нөгөө л янзаараа жинсэн өмд өмсөн, улаан саравчтай малгайтайгаа ирэв. Ирсэн зочид бүгд албаны, ёслолын хувцастай ирсэн байхад Quiza нэг л хэвэрээрээ. Quiza хэлэхдээ “Стиль, имиж гэдэг дээр нэг их анхаардаггүй л дээ. Би өөрийнхөөрөө л байх дуртай” хэмээн урьд нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Үнэхээр ч хаа ч явсан өөрийнхөөрөө хувцаслаж, өөрийнхөөрөө байдаг Quiza энэ үдэш бусдаас улаан малгай, жинсэн өмдөөрөө ялгарч байлаа.
С.Сүндэр