Хөх цавын үйлдвэр хямд үнээр цементээ зарна

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Хөх цавын үйлдвэр хямд үнээр цементээ зарна

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдаж буй “Хөх цав”-ын цементийн үйлдвэр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орж, цементээ борлуулж эхлэх ажээ. Цементийг хуурай аргаар боловсруулж, усны хэрэглээг хэмнэх уг үйлдвэрийг “МАК ”Дани улсын “FLSmidth” компанитай хамтран барьж байна. Үйлдвэр байгуулах төслийн багийнхны хэлсэнээр нэг хоногт 3000 тонн, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэж, цементийн дотоодын хэрэглээний 45 хувийг дангаараа хангах боломжтой ажээ. Бүтээгдэхүүний төрөл зүйлийн хувьд, гурван төрлийн цемент үйлдвэрлэж, зах зээлд хямд үнийг санал болгох юм байна. Үйлдвэрлэлийн зардлыг багасгаснаар цементээ хямд үнээр гаргах боломжтой учир ийнхүү ирэх жилээс зах зээлд гарч, хямд үнийг санал болгох боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж