&#34Монголбанк Засгийн газраас хараат биш&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

&#34Монголбанк Засгийн газраас хараат биш&#34

УИХ-ын чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Мөнгөний бодлогын төсөлтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  “Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр  дүнтэй байсан эсэх нь маргаантай байна.  Шахатуун, гурил, махны үнийг хэрхэн тогтворжуулсан талаар тооцоо судалгаа байгаа эсэх, валютын ханшийн өсөлтөөс хамаарч төгрөгийн чадвар 20 хувь суларсан. 2014 онд Монголбанкнаас ямар арга хэмжээ авах зэрэг асуудлыг тодруулсан. Монголбанкны Ерөнхийлөгч Г.Золжаргал "Эдийн  засгийг тогтворжуулах том бодлогын хүрээнд  Үнэ тогтворжуулах төсөлд 600 тэрбумыг зарцуулсан. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.  хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний  үнэ 360 хувиар өсдөг  байснаас 10 хувь, инфляци 13-14 хувьтай байдаг байсан бол одоо  9 хувьтай  байна. Шатахууны үнэ 140-150 төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ жил нэмэгдээгүй. Эдийн засаг 14 хувийн өсөлттэй байгаа. Хэрэв хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол манай эдийн засгийн өсөлт хасах гарах байсан" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл УИХ дээр яригдаж буй Монголбанкийг тойрсон олон асуудалд эргэлзээ тайлах хариулт өгөхийг хүссэн. Тэрээр   Монголбанкийг  “Засгийн газраас хараат ажиллаж байна   гээд байгаа шалтгааныг  асуусан юм. Энэхүү асуултад Ерөнхийлөгч Г.Золжаргал  “ Засгийн газарт хэдэн төгрөгийн зээл өгсөн бэ, үнэт цаасыг хямдруулж худалддаг уу гэдгээр Монголбанкны хараат, хараат бус эсэхийг дүгнэдэг. Монголбанк 2013 онд Засгийн газарт нэг ч төгрөгийн зээл өгөөгүй. Аливаа төрлийн үнэт цаасыг Монголбанкинаас хямдруулж худалдаж авдаг байдлыг халсан. Тиймээс  Монголбанкийг Засгийн газраас хараат гэж  хэлэх нь  үндэслэлгүй. Мөн Мөнгөний бодологын зөвлөлийг тусад нь байгуулсан учраас бодлогын хэмжээнд Засгийн газар нөлөөлөхгүй"  гэх хариулт өглөө.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж