Хөрөнгөжсөн хятад буюу шинэ ”тэжээгч” | News.MN

Хөрөнгөжсөн хятад буюу шинэ ”тэжээгч”

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгөжсөн хятад буюу шинэ ”тэжээгч”

Хөрөнгөжсөн Хятад. Дэлхийн хоёр дахь зузаан түрийвч. Одоо тэд зөвхөн бус нутагтаа биш дэлхий рүү хандах болсон. Дэлхийн улсууд ч Хятад руу хошуурах  болсон. АНУ-д хамгийн их хөрөнгө оруулсан улс нь Хятад, Европийн холбооны хоёр дахь томоохон хандивлагч орон. Африк болон Азийн бүсийн хамгийн том хандивлагч нь Хятадууд. Евро бүс бодлогын томоохон төсөл хөтөлбөрүүдэд Хятадтай хамтрахаар чармайж байгаа. Ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэхээр болсон. Үр дүн нь хэнд ашигтай гарах вэ? Мэдээ Хятадад.

Будант албион тэдний араас

Энэ жилээс эхлэн Их Британичууд “ув улаан” Хятад руу улайрч эхэлсэн. Тэд эхлээд зөвхөн хэлэлцээрийн төдийд л “хамтарч” байлаа. Сүүлийн арван жилийн турш Их Британи бусад улсаас, тэр дундаа азийн улсаас тусламж хүсч байсан удаагүй. Харин энэ жилээс эхлэн Хятад руу улайран “дайрч” эхэллээ. Одоогоос сарын өмнө Лондон хотын захирагч Хятадад зургаан хоногийн хугацаатай саатсан. Энэ хугацаанд тэр юу амжуулсан бэ? Нэн тэргүүнд “Болор Шилтгээн”-ийг сэргээх ажилд Хятадаар туслуулахаар болсон. Хятадын барилга угсралтын томоохон компани гэгдэх “Жодонг” групп 500 сая фунтын үнэ цэнээр энэхүү ордныг барихад тусална. Дараагийн том алхам гэвэл Лондонгийн өмнөд хэсэгт байх нисэх онгоцны буудлыг тохижуулах ажилд Хятадын дэмжлэгийг авсан явдал. Роял Алберт Докын барилгыг шинэчлэн барих ажилд нэг тэрбум фунтыг Хятадаас салгаж чадлаа. Манчестер хотын нисэх буудлын томоохон цогцолборыг ч тэд 800 сая фунтээр шинэчлэх ажилд гар бие оролцохоор боллоо. Их Британичууд яагаад хошуурч, Хятадууд яагаад тэдэнд гуйсан хэмжээгээр нь олгоод байна вэ? Энэ бол тодорхой. Европдоо чанд хатуу байр суурьтай гэгдэх Их Британыг түншээ болговол Европ руу чиглэсэн тэдний худалдааны хаалга цэлийтэл нээгдэнэ гэж харж болох талтай. Хятадын зүгээс ямар нэгэн тайлбар мэдээ хийгээгүй ч Будант Албион ойрын 20 жилд Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэл барина ажиллахаар болжээ.

Европ ч гэсэн…

Асуудал нь овоо цэгцэрч байгаа буурал тив ч дорнын “ув улаан” нутгийн зүг рүү хараа сунгаж эхэллээ. Одоогоор албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй байгаа. Олон нийтэд мэдэгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд дээр тогтож ярьвал маш том тоо гарах нь ойлгомжтой. Европийн цөмийн энергийн холбоо Хятадтай хамтарч ажиллахаар хөөцөлдөж байгаа. Мөн европийн Финлянд, Норвеги зэрэг улсад ашигт малтмалын судалгаа хийх ажилд хөрөнгө оруулахыг хүсч буй. Мөн дахин боловсруулах үйлдвэрийг зүүн европийн орнуудад хэрхэн барих талаар зөвлөгөө авч, хөрөнгө оруулалтыг мөн л хүсч байгаа. Хамгийн том зүйл нь гэвэл зүүн европийн эдийн засгийн төв, үйлдвэрийн цогцолборыг барих ажилд Хятадын ЗГ-ыг татан оролцуулах явдал. Евро парламентын зүгээс евро бүсийн улсуудыг дархлаатай болгох үүднээс зүүн европод томоохон үйлдвэр барих ёстой гэж үзэж байгаа. Тиймээс нэн даруй Хятадыг урвуулж чадвал томоохон хөзөр тэдний гарт орж болох юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд европийн холбоонд 20 гаруй тэрбумаар тоологдох еврогийн тусламж үзүүлсэн албан бус судалгаа бий. Гэхдээ евро бүс ч гэсэн ирэх 10 жилд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэхийг хүсч байгаа.

АНУ…

АНУ-ын төрийн далбаа төдийгүй, томоохон албадын хувцасыг Хятадад үйлдвэрлэдэг. Тиймээс хамгийн том хандивлагч улс нь яах аргагүй хятадууд. Тиймээс саяхан цуцлагдсан түр зогсолт сөргөөр нөлөөлсөн улс нь Хятад. Тэд 30 гаруй тэрбум авлагатай. Сүүлийн жилүүдэд цэрэг, зэвсэглэлийн салбарт хамтран ажиллаж байгаа. АНУ тэдэнд нисгэгчгүй хэд, хэдэн онгоц, алсын зайнаас мэдрэх төхөөрөмж зэргийг тусгайлан нийлүүлдэг. Мөн аж үйлдвэр болоод уул уурхайн салбарт тэдэнтэй хамтардаг. Мартаж болохгүй нэг зүйл гэвэл цөмийн зэвсэг болоод цэнэгт пуужингийн салбарт ч хамтран ажилладаг. Энэ бүхэн тодорхой болоод таван жилийн нүүрийг үзжээ. Хэрвээ энэ байдлаараа байвал 10 жилийн дараа АНУ-ыг Хятад гүйцэж түрүүлэх нь тодорхой болсон.

Анх 10 жилийн өмнөөс хамтрах болсон хоёр гүрэн жил бүр ямар нэгэн гэрээ болон бодлогын чанартай арга хэмжээг санхүүжүүлсээр байгаад өдгөө 30 тэрбумын авлагатай болоод байгаа билээ. Түүнээс өмнө нь гэвэл хүйтэн дайны төмөр хөшиг тэднийг тусгаарлаж, тусламж авах нь битгий хэл, дипломат харилцаа ч байгаагүй юм. Сүүлийн 10 жилд л хоёр талын худалдааны салбарт хамтран ажиллах явдал эрчимжиж, одоо АНУ-ын томоохон хандивлагч болж хувирсан билээ.  АНУ-ын засаг захиргааны зүгээс ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж, илүү өргөн хүрээнд ажиллах сонирхолтой буйгаа мэдэгдсэн. Гэхдээ Хятадууд зангарагтай хариулт өгсөн юм шүү. “Эхлээд 30 тэрбум аа төл” гэж.

Бүр том…

Дээр дурьдсан Их Британичууд түүхэндээ анх удаа дорнын улсаас цөмийн энергийн салбарт тусламж хүссэн. Их Британийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан канцелор Жорж Осборн удаан хэлэлцээрийн дүнд цөмийн эрчим хүчний салбарт Хятадаас хөрөнгө оруулалт босгож чадлаа. Хятадын тал эхний ээлжинд Их Британид 14 тэрбум еврогийн туслалцаа үзүүлж, Хятадаас ажилчдыг будант албион руу хүргэнэ. Тэд барилгын ажилд 60-аас илүү хувийг Хятад ажилчид байхаар гэрээ байгуулсан бөгөөд барилгын дараах татварын асуудлыг ч өөрсдийн талд нааштайгаар шийдэж чаджээ. 2015 оны дунд гэхэд атомын цахилгаан станц ашиглалтад орно гэж тооцоолж байгаа.

Хятад улсад одоогоор 17 цөмийн реактор байдаг гэсэн тооцоо бий. АНУ-ын Тагнуулын төв газрын судалгаагаар ердөө 1 хувь нь эрчим хүчний хэрэгцээнд ашиглагддаг ажээ. Цөмийн зэвсэглэлд ашиглагдах гэж байгаа гэсэн хардлагыг томоохон гүрнүүд гаргадаг ч олон улсын тавцанд ямар нэгэн зүйлийг Хятадууд хэлж байгаагүй. Тэд бид өсөн тэлж байгаа хүн амаа цахилгаанаар хангахын тулд цөмийн эрчим хүчийг ашигладаг гэж мэтгэдэг. Гэхдээ үнэхээр цөмийн зэвсэг үү, атомын цахилгаан станц уу гэдгийг хэн ч тогтоож байгаагүй. Саяхан Нобел авдаг Цөмийн зэвсгээс хамгаалах олон улсын холбоо ч гэсэн тэр чадаагүй юм шүү.  Цөмийн эрчим хүчний салбарт зөвхөн “будант албион” ч биш европийн бусад томоохон гүрнүүд хамтран ажиллах сонирхолтой байгаа.

Хүн ам нь эрчимтэй өсч байгаа ч дэд бүтэц, эдийн засаг, аж үйлдвэр гэхээр зүйлгүй африк тивд ч Хятадын тусламжийн гар очсон. Этиоп, Намиб, Кени зэрэг улсын уул уурхайн салбарт хамтрахаар болсон бол бүс нутгийн тэргүүн гэгддэг Өмнөд Африктай эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болсон. Хэдийгээр тэд Египеттэй хамтран томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байсан ч тус улсад үүссэн эмх замбараагүй байдлаас болоод хамтарч чадаагүй. Ирэх онд дахин хэлэлцээр хийх талаар ярьж байгаа ч одоо тодорхойгүй байгаа билээ.

Ийнхүү нэгэн цагт дэлхийн хамгийн хаалттай улс байсан Хятадууд мөнгөө цацаж эхэллээ. Их гүрний амбицийг гаргаж эхэллээ. Тэд саяхан юанийн ханшийг тогтвортой хадгалахын тулд Европийн төв банктай 57 тэрбум доллартай тэнцэх свап хэлэлцээр хийсэн. Ингэснээр юанийн ханшийг тогтвортой барьж, дэлхийн зах зээлд юанийн үнэ цэнийг алдуулахгүй байх томоохон түлхэц болсон. Одоо тэднийг хэн зогсоох вэ…

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2013-10-18 112.72.9.26

ер нь бол зээл тусламж хөрөнгө оруулалт энэ тэр гээд бүгд их ялгаатай ойлголтууд тэрнийгээ ялгаж салгаж байж элдэв дүгнэлт хийдэг баймаар….

Avatar

з 2013-10-18 112.72.9.26

Уншлаа. гэхдээ хятад нь хөрөнгө оруулалт хийгээд байгаам уу, өрөвдөөд мөнгө өгөөд байгаам уу, нэг л ойлгомжгүй л юм бичсэн байна. ганц ойлгогдож байгаа юм нь гэвэл бичигч маань хятадыг магтах гэж хамаг байдагаа зориулсан байна.

Avatar

MONGOLIA 2013-10-18 202.131.231.250

HYATADIIN ZAYA NI DUTNA…

Avatar

РАВДАН 2013-10-18 202.179.27.161

МОНГОЛЧУУД БИД Ч ҮНЭНДЭЭ ХУВЬ ЗАЯАТАЙ УЛСУУД ШҮҮ. УРЬД НЬ БИД ДЭМЖИЖ ТУСАЛДАГ СЭСЭЭР МААНЬ ДЭЛХИЙД ГАНЦААРАА ХҮЧИРХЭГ ДЭЭ Ч ГЭХ ЮМ УУ ЭСВЭЛ ДОРНО ЗҮГТ НАРАН МАНДЛАА ХЯТАДАД МААВУУ \МАО ЦЗЕ ДУН\ ТӨРЛӨӨ ГЭХ МЭТЭЭР ЦЭНГЭН ХӨГЖИЦГӨӨДӨГ БАЙЛАА. ШИНЭ ЮМ ГЭДЭГ САЙТАР МАРТАГДСАН ХУУЧИН ЮМ БАЙДАГ ГЭДЭГ ҮНЭН ЮМ ДАА.

Avatar

РАВДАН 2013-10-18 202.179.27.161

МОНГОЛЧУУД БИД Ч ҮНЭНДЭЭ ХУВЬ ЗАЯАТАЙ УЛСУУД ШҮҮ. УРЬД НЬ БИД ДЭМЖИЖ ТУСАЛДАГ СЭСЭЭР МААНЬ ДЭЛХИЙД ГАНЦААРАА ХҮЧИРХЭГ ДЭЭ Ч ГЭХ ЮМ УУ ЭСВЭЛ ДОРНО ЗҮГТ НАРАН МАНДЛАА ХЯТАДАД МААВУУ \МАО ЦЗЕ ДУН\ ТӨРЛӨӨ ГЭХ МЭТЭЭР ЦЭНГЭН ХӨГЖИЦГӨӨДӨГ БАЙЛАА. ШИНЭ ЮМ ГЭДЭГ САЙТАР МАРТАГДСАН ХУУЧИН ЮМ БАЙДАГ ГЭДЭГ ҮНЭН ЮМ ДАА.

Avatar

hm 2013-10-18 90.217.152.200

Uls bolgonii bossuud hujaagaas money guigaad uilan duulaad ybaad baihdaa yahab dee, shaal teneg naachihsan… Yasan ih mongotei gar be ter magtaad baigaa hujaa chini… Ih Britani muzei zasah mongogui bolood terniig ni hujaa ogson gejiishd…

Avatar

уншигч 2013-10-18 218.144.45.129

бид яах вэ дээ, хайрт эрээн хотоосоо бараагаа чирээд утаат бас шороот хотынхоо барааны зах дотроо зарж зогсоно. Бид үйлдвэрлэж чадахгүй, үйлдвэрлэлийг банкууд дэмждэггүй, тэгсэн мөртөө хэрэглээний зүйл машин энэ тэр авахад мааш багахан хүүтэй зээл олгоно. харин үйлдвэрт жилийн 30%аар авбал ав авахгүй бол болино л биз гэнэ. энэ бол монгол

Avatar

canada 2013-10-18 202.55.182.82

Canada bol usa iin hamgiin tom tuuhii ed beltgen niiluulegt bid ene zarchimaar ajillaj ene ih usuj bgaa ediin zasgaas ashigtai garah heregtei. Yun ter balar ertnii hyatad mongol hoyor ve.

Avatar

д тэмүүжин 2013-10-18 202.179.13.187

хятад аймаар болж байнаа цаана чинь гэж магтаж байна гэж бодье. Тэгээд монголчуудыг яа гээд байгаа юм б дээ, ойлгогдохгүй байна. Хөгшин Европ, америкийн капитализмын чадал суларлаа гээд байгаа юм уу

Avatar

er hun 2013-10-18 182.160.39.29

ATOM URAN ESERGUUTSEED BAIGAA NI GADNII ZAKHIALGA GEJ HARAGDAAD BAIGAA SHUU. ANU CHINA ADILKHAN GEDGIIG SUVTEI BOLGON MEDDEG BAILGUI DEE

Avatar

Зочин 2013-10-18 182.160.32.217

Mongol ene baidlaaraa yavbal udahgyi uriin daramtand orj hyatadiin neg muj bolno doo, orohgui gevel dain baildaan geed ihenh erchuud n uhne, odoonoos l sain bodlogotoi yavbal ter tsag jaahan holdoh biz, yern ireedui burheg bgaa daa, gehdeehyatad uuruu ih hugjij bna aaziin americabolj bgaa bolohoorter tsagt mongolchuud bugd l hyatad dagaar oroh bh daa

Avatar

Зочин 2013-10-18 182.160.32.217

Mongol ene baidlaaraa yavbal udahgyi uriin daramtand orj hyatadiin neg muj bolno doo, orohgui gevel dain baildaan geed ihenh erchuud n uhne, odoonoos l sain bodlogotoi yavbal ter tsag jaahan holdoh biz, yern ireedui burheg bgaa daa, gehdeehyatad uuruu ih hugjij bna aaziin americabolj bgaa bolohoorter tsagt mongolchuud bugd l hyatad dagaar oroh bh daa

Avatar

Зочин 2013-10-18 182.160.32.217

Mongol ene baidlaaraa yavbal udahgyi uriin daramtand orj hyatadiin neg muj bolno doo, orohgui gevel dain baildaan geed ihenh erchuud n uhne, odoonoos l sain bodlogotoi yavbal ter tsag jaahan holdoh biz, yern ireedui burheg bgaa daa, gehdeehyatad uuruu ih hugjij bna aaziin americabolj bgaa bolohoorter tsagt mongolchuud bugd l hyatad dagaar oroh bh daa

Avatar

Oltse 2013-10-18 68.55.208.154

Bodood uz l dee, china d dain hiij busad ulsad haldan dovtloh shaardlaga alga bolchloo shd odoo, Zugeer l oriiin daramtaar ezelj bolhoor bna daa

Avatar

Oltse 2013-10-18 68.55.208.154

Bodood uz l dee, china d dain hiij busad ulsad haldan dovtloh shaardlaga alga bolchloo shd odoo, Zugeer l oriiin daramtaar ezelj bolhoor bna daa

Avatar

Oltse 2013-10-18 68.55.208.154

Bodood uz l dee, china d dain hiij busad ulsad haldan dovtloh shaardlaga alga bolchloo shd odoo, Zugeer l oriiin daramtaar ezelj bolhoor bna daa

Avatar

ард 2013-10-18 103.26.194.76

сонирхолтой нийтлэл орчуулан тавьсан байна. Монголчууд бид алсын болон ойрын ирээдүйгээ нухацтай тодорхойлж урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Хятад нь аварга шүү дээ, биднийг өөртөө дагаар оруулах чин эрмэлзэл нь мөнхөд байх болно. Эвтэй, ухаантай байцгаая.

Avatar

fs 2013-10-18 62.140.238.1

xaanaas orchyylcan yum bol doo

Avatar

Зочин 2013-10-18 63.147.135.5

Сүх гэж тоо мэддэггүй гар байна. 30 тэрбум доллар чинь бага тоо бишүү

Avatar

china 2013-10-18 54.244.59.127

haashaa hurhee medgui haranhui urigshalj bui uls, ghdee delhiid iim tsochiroo heregtei bsiin .

Avatar

zolo 2013-10-18 103.26.194.57

zarim mongol uhehnee kk

Avatar

Tenger 2013-10-18 103.26.194.156

Ene Tenger zayaat gej yu gesen ug ve! Yadahdaa boroo ch tsagtaa orohgui,harin China-d l orood baidag.Hohoho

Avatar

keke 2013-10-18 103.26.194.68

Boditoi niitlel baina sh t…Xyadad Oros 2 ene zuunii Delxiin ungiig todorxoilno.

Avatar

modun 2013-10-18 103.26.194.109

datun khotiig ezelie.nuguu utagaar bol bid Mongolchuud nankhiaduudtai mash uyaldaatai kharilzan khugjij baisan baidag.KAtalizator,idevkhijuulegch,uduugch,transmission,tugeegch,zus kholigch,khamgaalagch..gkn met.Getel ted yagaad bidniig davj kharizakh bolov…Uund bid uursduu l buruutai…Setgej ,ukhaj,auguu setgekh chadvargui boljee.

Avatar

modun 2013-10-18 103.26.194.4

datun khotiig ezelie.nuguu utagaar bol bid Mongolchuud nankhiaduudtai mash uyaldaatai kharilzan khugjij baisan baidag.KAtalizator,idevkhijuulegch,uduugch,transmission,tugeegch,zus kholigch,khamgaalagch..gkn met.Getel ted yagaad bidniig davj kharizakh bolov…Uund bid uursduu l buruutai…Setgej ,ukhaj,auguu setgekh chadvargui boljee.

Avatar

Italy 2013-10-18 86.43.95.243

Oo manaihan ene chin olon ylsiin tv setguuld bicheed bga zuil bhgui yu. Ternees chinii minii tolgoi ygaagaad ygaagdaad bga yum bish. Delhii deer bolj bui bodit zuil… Ydargaatain be minii tolgoi ygaalaa geed Mongol haltai ch geh shig holboj oilgoj ynshil daa

Avatar

Зочин 2013-10-18 202.21.113.140

Хятадууд цөмийн эрчим хүч ашиглаад эхэлчихлээ. Манайд хий эсэргүүцэгчид дүүрэн. Малнууд.

Avatar

zochin 2013-10-18 80.216.200.83

Sain unshij sudalj baigaad bichildee shal hudlaa yum bichih yum. 30 geed haanaas gargaad irsen yum hamaagyi ih

Avatar

Зочин 2013-10-18 202.179.27.161

Б.Сүх дандаа АНУ эсрэг үзэл суртал буюу тархи угаах юм бичиж бх юм Хэрвээ Хятад чиний бичсэн шиг болох юм бол хамгийн түрүүнд Монголын тусгаар тогтнол ганхаж эхлэнэ АНУ лав биш.

Avatar

hm 2013-10-18 90.217.152.200

Negd uy ch meddeggui gar ene medeeg bichjee. 2t Hujaag heterhii dobiilgojee. 3t dahij iim hog nobsh, odoon hatgasan hudal huurmag niitlel hezee ch bitgii bicheerei.

Avatar

Зочин 2013-10-18 182.160.2.170

Muruudtsin sds hudlaa shd ard tumen ni olonh yaduu ulsig yamar bayn uls gehev de hudlaa reclam ***** bolioch Sukhee yamar uchir jantsantai surtalchilgaa hiigeed bgan

Avatar

zochin 2013-10-18 76.164.234.35

Getel Mongolchuud hitadiig urgeej bdg

Avatar

Зочин 2013-10-18 202.131.226.221

bid nar china-g ad uzej bhaar yaj ashiglaj hugjiluu turgetgehee l bodoh heregtei. tegehgui muu sain hujaa gej end orilood, uursdiiguu tenger zayat gej oniguruulaad yah yum be. dor burnee hicheej uls oron maani ch hugjvul yadahnaa deerelhuuleed bhgui haritsan shu de

Avatar

зочин 2013-10-18 202.131.248.54

Өмхий хужааг дайны аргаар бут ниргэж зогсооно.х***а удахгүй хөрш улсууд руугаа дайрна.Тэр үед л энэ бүхэн биелнэ.

Avatar

hytad hun 2013-10-18 103.26.194.88

tsag ni arai boloogui bna bur tomrohoor ni zovhon mongolchuud l zogsooj chadna gantc zogsoodog dardag undesten ni mongolchuud yum shuu de

Avatar

zochin 2013-10-18 103.9.91.202

Jinhen soron muljigch garch irne dee

Avatar

зочин 2013-10-18 202.21.106.166

Хуучин коммунист дэглэмтэй,олон хүний цусаар гараа угаасан Хятад улс задран унах болно.

Avatar

pkxny 2013-10-18 202.131.235.138

ЭНЭ ҮЗЭГДЭЛ Ч АНУ,ЕВРОПЫН ХОЛБООНЫ ДАРАА Л БОЛОХ БАЙХ ДОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж