Селена Гомез Жастиныг дурсаж уйлав

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Селена Гомез Жастиныг дурсаж уйлав

Хөгжмийн ертөнцийн хамгийн залуухан хос гэгдэж байсан дуучин Жастин Бибер, Селена Гомез нар харилцаагаа таслаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Харин дуучин Селена Гомез одоо болтол Жастиныг мартаагүй байгаа бололтой. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Бруклины тайзнаа “Love Will Remember” дууг дуулах үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан байна. Хэдийгээр Селена тайзан дээр уйлсан шалтгаанаа шүтэн бишрэгчдээ бодож, хайрласандаа гэж тайлбарласан боловч энэ нь үнэмшилгүй шалтгаан юм. Түүний дуулсан дуу нь хайраа мартахыг хүссэн ч сэтгэл зүрхэнд оршсоор байх тухай өгүүлэмжтэй дуу аж.

Жастин Бибер, Селена нар үерхэж буйгаа 2011 оны Оскар наадмын дараах “Vanity Fair”  үдэшлэгийн үеэр тайзан дээр хосоороо гарч ирэн зарлаж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж