Toyota компани 885 мянган машиныг эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Toyota компани 885 мянган машиныг эргүүлэн татна

Автомашин үйлдвэрлэгчдийн томоохон компанийн нэгд тооцогдох Toyota компани Хойд Америкийн зах зээлээс 885 машиныг эргүүлэн татахаар болжээ. Эргүүлэн татах болсон гол шалтгаан нь агаар шүүгчинд нь доголдол гарсан бөгөөд ус шүүрч байгаатай холбоотойгоор эргүүлэн татахаар болсон байна. Мөн аваарын дэрэнд асуудал гарсаныг компанийн шинжээчдийн баг тогтоожээ. Тус компани Хойд Америкийн зах зээлд нийлүүлэгдээд байсан Камри болон Авелон, Авелон Хайбрид, Камри Хайбрид маркийн машиныг эргүүлэн татахаар болсон байна. BBC агентлагийн мэдээлж буйгаас харвал аваарын дэрний шалтгаанаас болж хоёр хүн гэмтсэн бөгөөд олон тооны осол гарах болсон аж. Энэ он гарснаас хойш тус компани техникийн асуудлаас болж 10 гаруй сая машиныг эргүүлэн татаад байгаа билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж