“Констракшн Монголиа”-аар сонин юутай вэ? | News.MN

“Констракшн Монголиа”-аар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

“Констракшн Монголиа”-аар сонин юутай вэ?

Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танилцуулах зорилготой “Construction Mongolia-2013”сэдэвт хурал Төрийн ордны Их танхимд хуралдлаа. Хоёр өдрийн турш хуралдах олон улсын хурлаар барилгын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, хот дахин төлөвлөлт, орон сууцны барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын бодлого, өндөр барилгын олон улсын чиг хандлага, үнэ тогтворжуулах бодлого зэрэг асуудлыг хөндөв.

Ингээд энэ хуралдаанд оролцогчдоос хурлын хэлэлцүүлэг, үр дүнгийн талаар байр суурийг нь сонирхлоо.

БХБЯ-ны Сайдын зөвлөлийн гишүүн О.Лхагвадорж:

 Туркийн Экзим банкнаас 300 тэрбум ам.долларын лизингийн зээл авахаар ярилцаж байна

-Барилгын салбарын тулгамдаад буй асуудлуудыг шийдэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч төслийн, банк санхүүгийн байгууллагууд, элчин сайдын яамдаас төлөөлөл оролцож байна. Эдгээр оролцогчдоор дамжин хөрөнгө оруулагчид хамтран ажиллах байх гэсэн найдлага тавьж байна. Жишээ нь, Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг онцлож болох юм. Салбарын маань сайд Чех улсад очиж хоёр орны засгийн газрын комиссын уулзалтад оролцсон. Мөн Герман, Туркийн барилгын яамныхантай уулзсан. Ингээд Туркийн Экзим банкнаас 300 тэрбум ам.долларын лизингийн зээл авах асуудлыг хөндөж байна. Энэ чиглэлээр тооцоо судалгаа хийж байна. 

-Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан:

Эрэлт бий учир цаашид ч хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ

-Мянга сонсохоор нэг үз гэх үг бий. Бид өнөөдөр Улаанбаатар хотод “Констракш Монголиа” арга хэмжээг зохион байгуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид энд ирээд Монголын барилгын салбарын нөхцөл байдал, юу болж болохгүй, ямар байгааг харах байх. Монголчуудын хувьд ч хамтран ажиллах бололцоогоо нээх байх. Салбарын хувьд асуудал гэвэл, боловсон хүчин, дэд бүтэц гээд байна. Монголын барилгын салбарт хөрөнгө оруулалт 2,5 дахин нэмэгдсэн нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгааг харуулсан байх. Салбарт эрэлт их байгааг бүгд мэдэж байгаа, иймд цаашид ч хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ.

-Бэрэм группийн төслийн удирдагч Ц.Эрдэмбаяр:

Хууль эрх зүйн орчин ч боловсронгуй болгох шаардлагатай

-Манай компанийн хувьд барилгын материалын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ чуулганд бид барилгын материалын үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, энэ чиглэлийн техник технологийн шинэчлэл хийгч түншээ олох зорилготойгоор оролцож байна. Мөн дахин төлөвлөлтийг хийдэг утгаараа гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлыг анхаарч ярилцаасай гэж хүсч байна. Манай компани орон сууцны долдугаар хороолол буюу 9, 10, 11-р хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж байна.  Өмнө барилгажилт хийх үеийн нөхцөл өөр, одоо огт өөр байна. Одоо бол барилгажилт, төлөвлөлт хийхэд зайлшгүй хувийн өмчийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байнга гарч байгаа. Үүнийг шийдэх хууль эрх зүйн орчин ч боловсронгуй болгох шаардлага гарч байна.

БХБЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Г.Эрдэнэ-Булган:

Төр хувийн хэвшил ямар байдлаар хамтран ажиллах вэ гэдэг нь уулзалтын үр дүнгээр тодорхойлогдох байх

– Энэ жил барилгын салбарт 15 мянган ажлын байр шинээр бий болжээ. Одоо бол цаашид барилгын салбарыг ямар байдлаар хөгжүүлэх, үүнд хувийн хэвшлийн оролцоо ямар байх тухай, төр хувийн хэвшил ямар байдлаар хамтран ажиллах вэ гэдэг нь уулзалтын үр дүнгээр тодорхойлогдох байх.  Салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлаас юу байна вэ гэвэл өндөр барилга байгууламжийг онцлож болох юм. Өндөр барилгын норм, дүрэм саяхан батлагдсан. Гадаадын өндөр хөгжилтэй өндөр барилгатай улсуудаас туршлага судлах шаардлага бол бий. Монголчуудын хувьд өндөр барилга байгууламж барих чадамжтай болчихсон байгаа ч ийм төрлийн байгууламжийг барих талд дагнаж мэргэшсэн мэргэжилтэн дутмаг байгаа. Үүнтэй холбоотойгоор мэргэжилтэн сургах, практик туршлага судлах зэрэг талд анхаарах зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байна.

БХБЯ-ны дэд сайд Г.Байгалмаа:

Гадны хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах шаардлагатай гэхийн үүднээс энэ уулзалтыг зохион байгуулж байна

-Барилга хот байгуулалтын яам бие дааж гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Барилгын салбарт юу нь болж байгаа, эсвэл болохгүй байгаа юм гэдэгт дүгнэлт хийгээд тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа юм.

Бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр хууль эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийгдэх шаардлагатай гэж үзээд салбарт хэрэглэгдэж буй хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хийж байгаа.

Мөн гадны хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах шаардлагатай гэхийн үүднээс энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Бага хуралд 11 улсаас зочид төлөөлөгчид ирцгээсэн байна. 


Морин хуур цогцолбор төслийн төлөөлөгч Давид Чайс:

Танилцуулгаа хөрөнгө оруулагч, салбарын байгууллагад танилцуулж байгаа нь их сайн хэрэг


-Бид “Моринхуур цогцолбор” төсөл дээр чамгүй олон жил ажиллаж, бэлтгэлээ.

Төслийнхөө танилцуулгыг хөрөнгө оруулагч, салбарын байгууллагад танилцуулж байгаа нь их сайн хэрэг. Төслийн байршил хотын ерөнхий төлөвлөгөөнд орчихсон байгаа.

Бидний хувьд хууль эрх зүйн шинэ орчин бий болох вий гэдэгт асуудал гарах вий гэдгээс өөр санаа зовох зүйл алга. 

АНУ дахь, Өндөр барилга, Хот байгуулалтын зөвлөлийн төлөөлөгч
Даниэл Сафарик:


 Барилга барихдаа өөрийн орны онцлог байдлыг тусгаж байвал илүү ач холбогдолтой

-Би энэ удаагийн чуулганд “Өндөр барилгын хөгжлийн олон улсын чиг хандлага” гэх сэдвээр илтгэл тавилаа. Монголд баригдах Морин хуур цогцолборын төслийнхөний урилгаар энд ирсэн. Судалж үзээгүй болохоор Монголын хууль эрх зүйн орчны хувьд хэлэх санал алга. Морин хуур цогцолборын хувьд энэхүү төсөл нь Монголыг дэлхийд сурталчлах, монголын соёлыг гадаадад таниулах боломж гэж харж байна. Энэхүү цамхаг нь соёл урлагын бэлгэдэл гэх төрөлд багтах цогцолбор байгаа. Өндөр барилга байгууламж барихдаа олон улсын стандарт шаардлага болоод өөрийн орны онцлог байдлыг тусгаж байвал илүү ач холбогдолтой.

Б.МАНДАХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-18 122.201.17.10

“Construction Mongolia-2013”сэдэвт олон улсын хурал гэж хэдэн оюутнууд зай бөглөж суулгасан хөгийн юм боллоо. үзэсгэлэн гэж хүн ч байхгүй бүр хөгийн юм боллоо. дахиж л орохгүй юм шүү. яамны нэр барьсан луйварчингуууд.

Avatar

news.mn anxaar! 2013-10-18 203.169.49.40

Ene setgyylchded say, terbum, ix nayd gesen too zaaj ogox xeregtei bn. Mash olon udaa news.mn deer iim toonuudiig budilsan medee garch baix yum. Too meddegyi xymyys setgyylch boldog yum uu?

Avatar

Зочин 2013-10-18 103.11.194.22

Ene neeree yun hural mural bolood yvchiv hen hereggui ym hiihiin barilgiin yam zohion baiguulj bgaa genuu. hiih ajil oldohgui baigaan baihdaa

Avatar

Зочин 2013-10-18 103.11.194.22

Hen ni ingej burdag bnaa.

Avatar

300 saya 2013-10-18 202.21.106.105

300 saya sh te teneg yum bichihiin

Avatar

Зочин 2013-10-18 202.126.89.176

Anduursan baikh oo. Mongoliin GDP-g 30 dakhin nugalakh mungu shuu dee.

Avatar

Italy 2013-10-18 86.43.95.243

end Dandaa l horongo oryylalt gej bichsen bhiin. Yagaad StNADART, CHANARIIN TYHAI BICHEJ ASYYGAAGUI YUM BE. nAAD HUMUUSEE TER CHANARGUI BARISAN BARILGYYDIIG NI YAWYYLAAF UZUULEECHEE..

Avatar

Зочин 2013-10-18 202.126.89.176

Anduursan baikh oo. Mnogoliin GDP-g 30 dakhin nugalakh mungu shuu dee.

Avatar

Muur 2013-10-18 124.158.73.39

Хаха… заза 300 тэрбум ам.доллар… наадхаа аваад шууд ард түмэндээ тараа…

Avatar

Muur 2013-10-18 124.158.73.39

Хаха… заза 300 тэрбум ам.доллар… наадхаа аваад шууд ард түмэндээ тараа…

Avatar

yu yum 2013-10-18 122.201.17.110

Энэ юу юм тийм хурал болж бга юмуу ордонд хэн ч мэдээгүй л юм бн.

Avatar

300 тэрбум 2013-10-18 202.131.233.187

бүгдээрээ 100 000 мянган доллар хүн бүр кармалж аваад хятадыг эзлэхээр мордоцгооё

Avatar

jnj 2013-10-18 202.179.29.149

300 terbum gej yu ve mandah guai

Avatar

Зочин 2013-10-18 203.194.116.165

300 тэрбум төгрөг байлгүй дээ. Сэтгүүлч ээ гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж