Роберт Паттинсон сахлаа хусах завгүй явна

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Роберт Паттинсон сахлаа хусах завгүй явна

Цус сорогч сайхан залуу Эдвард Коллины дүрээр бүсгүйчүүдийн анхаарлыг татсан жүжигчин Роберт Паттинсон сүүлийн үед сахлаа ч хусах завгүй яваа бололтой. Роберт Паттинсон өчигдөр Холливудын гудамжаар эрүү, хүзүүгээрээ дүүрэн сахалтай дэлгүүрээс өдрийн зууш аваад гарч яваа нь папараццийн дуранд буужээ. Хэдийгээр сүүлийн үед залуучууд сахлаа ургуулан, элдэв загвар гарган засуулж, эрэгтэйлэг дүр төрхөө тодотгох болсон ч Робертын хувьд зүгээр л сахлаа хусалгүй хэд хоносон бололтой.

Өдгөө 27 настай англи жүжигчин Роберт Паттинсон ирэх онд нээлтээ хийх “Mission Blacklist” кинонд дүр бүтээж, алдарт “Christian Dior” брэндийн шинэ сүрчигний нүүр царайгаар ажиллаж гэрээ байгуулаад буй юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж