Яруу найрагч С.Оюуны “Ижилгүй цоохор морь”

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Яруу найрагч С.Оюуны “Ижилгүй цоохор морь”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Санжаажавын Оюун “Ижилгүй цоохор морь” хэмээх үргэлжилсэн үгийн шинэ номоо өлгийдөн авчээ. Түүний энэ удаагийн номыг яруу найрагч Д.Баянтунгалаг ариутган шүүсэн бөгөөд “Мөнхийн үсэг” компанид хэвлүүлсэн байна. Энэхүү номдоо тэрээр “Костюмт багш”, “Бурханы унаа”, “Би цоохор морь” зэрэг 11 бүтээлээ уншигч олондоо дэлгэн барьжээ. Булган аймгийн Могод сумын харьяат яруу найрагч С.Оюуныг уншигч олон “Хорвоод ганцхан ээждээ”, “Үнсье чамайгаа” зэрэг олон сайхан дуу, “Тань руу нүүж явна” кино зохиол зэргээр нь сайн таних юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж