Мөнгөний бодлого зөв үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлого зөв үү?

"УИХ-ын чуулганаар   өнөөдрийн хуралдаанаар  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын  тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа. Хуралдаанд МАН, АН-ын бүлгээс  дүгнэлтээ танилцуулсан юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:  Монголбанк инфляцийг бууруулах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог хангах нь бодит шаардлага байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, мах, шатахууны үнэ тогтворжиж, барилгын салбарт бодит өсөлт гарлаа. Монголбанк Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй  бол Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд  орох байсан.  Валютын ханш, инфляцийн хүлээлтийн талаар хариуцлагагүй мэдээлэл хийж, улс төржх нь ард иргэдийн амьдралд хортой.  Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг,  Засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй.

МАН-ын бүлгийн Н.Энхболд: Үнэ тогтворжуулах хөтөлбөр нээлттэй бус,  эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг зогсоосон. Найман хувийн ипотекийн зээл олгосноос болж орон сууцны үнэ нэмэгдсэн. Оны эцэст инфляци нэг оронтой тоонд багтахгүй нь тодорхой байна. Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх болж байна. Монголбанк Засгийн газрын нэг агентлаг мэтээр ажилласан нь Монголбанкийг алдагдалд хүрээд байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалт, хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуула, дүгнэлт гаргаж, цаашдаа энэ хөтөлбөрийг   зогсоох хэрэгтэй.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж