Чуулганыг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014
онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслий
г
хэлэлцэж байгаад дөнгөж сая завсарлалаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00
цагаас үргэлжилнэ.

Чуулганыг завсарлуулахын өмнө дээрх хуулийн төсөлтэй
холбогдуулж УИХ-ын гишүүд Монгол Улсын өрийг ирэх онд ДНБ-ний 60 хувьд
хүргэхээр Засгийн газар 2014 оны нэгдсэн төсөвт тусгасныг төв банк хэрхэн үзэж
байгаа, мөн бусад орнуудад “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ
Засгийн газар үнэт цаас гаргах замаар шийдвэрлэдэг сонгодог арга байхад яагаад
заавал үүнээс өөр арга замыг төв банк сонгоод байна вэ гэдэгт хариулт шаардаж
байлаа. Мөн нефть импортлогч компаниуд ам.долларын ханшийн зөрүүнээс болж
алдагдал хүлээх болсон. Нефть импортлогчид хэдий хэмжээний зээл олгоод байгаа,
ирэх жилийн төсөвт 1 ам.долларыг 1380-аар тооцсон нь хэр оновчтой төсөөлөл
болох, өнөө жил төв банкинд тушаагдаж байгаа алтны хэмжээ 7 тоннд хүрнэ. Гэтэл
ирэх жилд тушаагдах алтны хэмжээг ирэх жилийн төсвийн төсөлд 38 тоннд хүргэхээр
төсөөлсөн нь хэр хэрэгжих боломжтой тооцоо болохыг анхааруулж хариулт хүсэв.

Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “”Үнэ тогтворжуулах”
дунд хугацааны хөтөлбөрийг Монголбанк тодорхой хугацаанд хэрэгжүүлж зорилтод
хүрснийхээ дараа хувийн хэвшилд шилжүүлэхээр тодорхой тусгаад байгаа. Ер нь
Монголбанкны зүгээс Монголын эдийн засгийг дэмжсэн үйлдэл болгоныг Засгийн
газрыг дэмжиж байна гэж хардахаа болих хэрэгтэй. Энэ онд хэрэгжүүлсэн “Үнэ
тогтворжуулах” хөтөлбөр нь цаад углуургаараа  хувийг хэвшлийг дэмжсэн. Ингэж анх удаагаа
эдийн засгаа хумихгүй байх бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд инфляци нэг оронтой
тоонд байгаа.

Харин ирэх жил ам.долларын ханш ямар байгаа талаар
тодорхой хариулт өгөх боломжгүй. Хуулиараа хориотой. 2013 оны хүндрэлийг
харахад валютын урсгал дээр Засгийн газар илүү санаачлагатай ажиллах ёстой
байсан болов уу. УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг баталлаа, цаашид Алт
олборлолттой холбоотой хуулийг баталчихвал ирэх жил валютын урсгал сайжрах
болов уу гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. УИХ-ын гишүүд төв төв банкны хүлээж
байгаа алдагдлын тухайд нэлээд их ярьж байна, зөвхөн энэ жил асуудал хөндөгдөж
буй юм биш. 2011 онд ч төв банк алдагдал хүлээж байсан, тэр бүгдийгээ тухай
бүрт УИХ-д асуудлыг тавьдаг хуультай. Гэвч сүүлийн хоёр, гурван жилийн
хугацаанд УИХ дээрх алдагдалтай холбоотойгоор шийдвэр гаргаагүй. Хамгийн сүүлд
буюу өнгөрсөн долдугаар сарын 29-нд УИХ-д асуудлыг тавьсан.

“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд нефть импортлогч
компаниудад 195 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэхдээ энэ зээлийг компаниуд
эргэж төлөх учиртай” гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж