Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

 Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Мөнхбат УИХ-аас  2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргахгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн “ … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй” гэсэн заалттай харшилж байгаа тул уг асуудлыг хянан үзэж шийдвэрлэж өгөх тухай өргөдөл гаргасан аж.  Өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаагр авч хэлэлцээд “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно” гэж заасны “…давж заалдах гомдол гаргаж болохгүй…” гэсэн заалт нь  Үндсэн хуулийн  16 дугаар  зүйлийн 14 дэх заалтын “… шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. …” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.   Хууль зүйн байнгын хороо цэцийн дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын  томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж